Монголчууд өөрийгөө цэнэглэдэг МАШИН бүтээлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

БНХАУ-ын Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи" Олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-21 ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн "Билиг" Дээд сургуулийн дэргэдэх "Билиг" эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон өөрсдийн зохион бүтээсэн "SALVO буюу АЯНГАН МОТОР" нэртэй цахилгаан мотор бүхий машинтайгаар анх удаа оролцлоо.

Энэхүү машин нь өөрөө өөрийгөө цэнэглэдэг аж. Тодруулбал ердийн батерей болон супер конденсаторын хослол дээр суурилсан батерейн систем бүхий хөдөлгүүртэй машин юм. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө цэнэглэдэг, өөрөөсөө тог гаргадаг тэжээлийн систем аж. Энэхүү машин нь нэг жил хагасын хугацаанд бүтсэн төдийгүй олон улсад цоо шинэхэн технологи хэмээн онцолж байна. Тус машин нь Бээжингийн Олон улсын наадмаас "Шилдэг цахилгаан мотор" гэсэн номинацид тэргүүн шагналын эзнээр тодроод байгаа юм.

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.23.169) 2018 оны 10 сарын 24

hudlaa hezeech bodit bolohgui zuil

0  |  0
Амарсайхан(202.9.43.37) 2018 оны 10 сарын 22

Мөнхийн хөдөлгүүр бодит боллоо гэсэн үг үү?

0  |  0
Top