Сүхбаатар дүүрэгт 4 авто зам, 1 дугуйн зам шинээр тавьж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Нийслэлийн Газрын албанаас Сүхбаатар дүүрэгт нийт 4 авто зам, 1 дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Эдгээр 5 замын нөлөөлөлд нийт 157 нэгж талбарын 51956 м2 газар өртсөн бөгөөд 5.1 км авто замыг шинээр тавихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.

Шинээр авто зам тавих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 157 иргэндээ нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

  • Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхийн замын төгсгөлөөс Сэлбэ зуслангийн зүүн талаар үргэлжлэх авто зам,

  • Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хороо, Бэлхийн шинэ эцсээс Тоосгоны үйлдвэр хүртэлх авто зам,

  • Сүхбаатар 1 дүгээр хороо, БЗД-ийн 25, 26 дугаар хороо, ХУД-ийн 15 дугаар хороо, Замын цагдаагийн уулзвар орчмын олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажил,

  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 хороо, Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх авто зам, гүүрийн хамт,

  • Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу хотын төв хэсэгт дугуйн зам,

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top