ӨДРИЙН ЗУРХАЙ: Хумхынхан өнөөдөр гайхамшиг бүтээнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

 

ДОРНЫН ЗУРХАЙ

2018.10.23. Мягмар гараг. Билгийн тооллын 14

Намрын адаг хар нохой сар. Долоон улаан мэнгэтэй, Шар хулгана өдөр

  • Наран ургах шингэх: 07.23-17.51
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Өнөөдөр та ажилдаа бүхий л сэтгэлээ зориулна. Ажлаа хувийн амьдралаасаа илүүд үзэж байгаа ч үр дүнгээ өгнө. Хүмүүс таныг үнэлж, та удахгүй бэлэг авах болно.

Үхэр

Өнөөдөр та мэдээлэлтэй маш сайн ажиллана. Мөн задлан шинжилж, зөв дүгнэлт хийж чадна. Чадвар тань бусдад үнэлэгдэх болно.

Ихэр

Чухал ажлаа барьж авах гэж яарах хэрэггүй. Мөнгө үрэх бүр ч хэрэггүй. Эс бөгөөс та төсөөлж ч байгаагүй зүйлтэй нүүр тулж мэднэ.

Мэлхий

Таны зөрүүд зан зөв байх өдөр. Гэхдээ зөрүүд байдал үргэлж зөв байдаггүйг санаарай. Та бусдын адил алдаа гаргах эрхтэй хүн. Иймээс өөрөөсөө төгс зүйл хүлээж сэтгэлээ чилээх хэрэггүй.

Арслан

Эргэн тойрныхоо хүмүүстэй, тэр дундаа ойр дотныхонтойгоо учраа ол. Үл ойлгоцлын ханыг нураах цаг болжээ. Нээлттэй, чин сэтгэлээсээ ярилцсанаар хүмүүстэй ойлголцдог.

Охин

Таны ажил хүмүүсээс хамаардаг бол тэдэнтэй ярилц. Өөртөө анхаарал тавьж, төлөвлөгөөгөө нууц хэвээр нь үлдээ. Ярихаасаа илүү сонссон нь дээр гэдэг үг бий.

Жинлүүр

Өнөөдөр та сонголтуудын өмнө байна. Ажил, хувийн амьдралд тань сонголт тулгарна. Иймээс аль сонголтод нь эерэг тал олон байгааг хар.

Хилэнц

Хилэнцийнхэн өнөөдөр өмнө нь хэзээ ч тийм байгаагүйгээрээ нямбай байх болно. Эмх замбараагүй байдал таныг бухимдуулна. Өдрийн төгсгөлд чөлөөт цаг гарвал түүнийг өөртөө зориулаарай.

Нум

Амбицтай байхад таатай өдөр. Зоригтой байдал бол хоёр дахь аз жаргал гэх үг бий. Нөхцөл байдал таныг шийдэмгий алхам хийлгэнэ.

Матар

Ямар нэгэн асуудалд хүчгүйдэж буйгаа мэдэрнэ. Гэхдээ таны өмнө нь харж байсан, шийдэж болохоор асуудал байна. Бүү яар. Дараагийн өдөр нь та хялбархан хийх ч юм билүү.

Хумх

Толгой сэргэг, хурдан ажиллана. Ажлаа гүйцэтгэхдээ хүмүүсийн санаа бодлыг анхааралтай сонс. Та өнөөдөр гайхамшиг бүтээнэ.

Загас

Та өнөөдөр хийх гэж буй алхмаа сайтар бодно. Хөрөнгө мөнгөө зарцуулах асуудал дээр бол энэ нь зөв. Харин бусад зүйлд хэт болгоомжилж хэрэггүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөөгий(202.55.188.43) 2018 оны 12 сарын 19

12 сарынх байдаггүй юмуу

0  |  0
Top