ӨНӨӨДӨР: ТТБ-ууд нэгдэж, суулт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

  Өнөөдөр буюу аравдугаар сарын 23-нд болох онцлох үйл явдлыг танилцуулъя.

 

08.30-14.00 цагт 

  • “Blue Sky” зочид буудлын “Кристал” танхимд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт туршлага солилцох Үндэсний бага хурал болно. Хуралд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Европын холбооны Элчин сайд, ноён Траяан Христи, Мадридын Клубын гишүүн, Румын Улсын Ерөнхий сайд асан, ноён Петр Роман, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг нар оролцож үг хэлнэ. Утас: 99829895, 88210052

09.00 цагт

  • Монголын хэвлэлийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Мэргэжлийн сэтгүүл зүй ба Дижитал эрин үе” форум "Шангри-Ла” зочид буудалд болно.

  • Монголын хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сурагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн эргүүл болон өсвөрийн сэргийлэх бүлгэмийн ажиллагааг эрчимжүүлэх, сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй "Дэвжээ" тэмцээн болно. Утас: 89021096, 80776192

  • “Бишрэлт” зочид буудалд төрийн болон ТББ-уудад зориулсан "Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилт, түүнд хяналт тавих нь” сургалт болно. Утас: 91989890

  • Holiday Inn зочид буудалд “Ойн генетик нөөц  хамгаалал” төслийн явцын семинар болно. Утас: 70162775, 99096941
     

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот хурлын танхимд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбооны стратеги, баримт бичгийг хэлэлцэх анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулна. Чуулганд 8 аймгийн 20 сумын 31 сургуулийн багш, эцэг эхийн төлөөллүүд ирж оролцоно. Утас: 88054340

  •  ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” уулзалт, хэлэлцүүлэг болно. Уулзалт хэлэлцүүлгээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд ямар асуудал тулгарч байна, түүнийг хэрхэн шийдэх, төрөөс энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагыг яаж дэмжих, хамтран ажиллах талаар хэлэлцэж ярилцана. Утас: 8001-9000

11.00 цагт

  • Иргэний нийгмийн ТББ-ууд нэгдэж, "Эрдэнэс Тавантолгой"-н луйвар ба 1072 хувьцааны асуудал сэдвээр мэдэгдэл хийнэ. Тэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн оффисын байранд өгсөн шаардлагын хариуг нэхэж, суулт хийнэ. Утас: 99191388, 88117157

  • Үндэсний аудитын газарт "Цэвэр агаар" сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгийн тайланд хийсэн аудитын дүнг танилцуулна. Утас: 88059005

11.30 цагт

  • Гэрлэх ёслолын ордонд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордонтой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хосуудын хуримын ёслолыг зохион байгуулна.

  • "Зууны мэдээ" сонины байранд "Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ болон нутгийн иргэд хамтран мэдээлэл хийнэ. Тэд Эрдэнэт-Овоот чиглэлд барих гэж байгаа төмөр замыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх юм.  Утас: 99909835

14.00 цагт

  • Монголын ширым бөхийн “Хангай” холбооны урилгаар БНСУ-ын бөхчүүд, албаны хүмүүс Монголд хүрэлцэн ирээд байна. Тэд өнөөдөр /2018.10.23/ 14.00 цагаас “Аварга” дээд сургуулийн байранд хамтарсан бэлтгэл хийнэ. Мөн 18.00 цагаас Өмнөд Солонгосын ширым бөхийн үндэсний холбоо, Монголын ширым бөхийн “Хангай” холбоо хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурна /Модны 2-т байрлах "Гранд хилл" зочид буудалд болно/. Ингэснээр Монголын бөхчүүд ширым бөхөөр олон улсын тэмцээн, наадамд оролцож, бэлтгэл сургуулилтад хамрагдах бүрэн боломж нээгдэж байгаа юм. Монгол Улсын заан М.Өсөхбаяр тэргүүнээр нь ажилладаг Монголын ширым бөхийн “Хангай” холбооны үйл ажиллагаа, шинээр байгуулж буй хамтын ажиллагааны талаар болон оролцох тэмцээний талаар мэдээлэл, сурвалжлага бэлтгэхийг урьж байна. Холбоо барих утас: 91001628, 99001052

  • Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд Уул уурхай, арьс ширний үйлдвэр гэх мэт усыг хамгийн ихээр бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулна гэх үндэслэлээр ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг болно.
     

  • "Бишрэлт" зочид буудалд Хувийн хэвшлийн байгууллагуудад Монгол-Япон улсын Засгийн газрын хоорондын хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралыг бууруулан кредит олгох механизмын санхүүжилтын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, санхүүжилтийн төрлүүд сэдвээр дэлгэрэнгүй мэдээллийг өгөх семинарыг зохион байгуулах гэж байна.

 


 

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хорооноос Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top