СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насныхан будаг шингэлэгч үнэрлэж мансуурчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Энэ сарын 19-ний өдрийн 22:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 11-р хороо "Хувьсгалчдын" гэх хаягт мансуурсан хүүхдүүд байна гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход 16-17 настай эрэгтэй хүүхдүүд ОХУ-д үйлдвэрлэсэн расвитель будаг шингэлэгч үнэртэж, мансуурсан байдалтай байжээ. Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд, өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарахыг зөвлөж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top