Европын холбоо “Facebook”-ийг торгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

  Европын холбоо “Facebook” компанийг 1.6 тэрбум хүртэлх доллароор торгоно гэсэн мэдээлэл гарчээ. “Facebook”-ийг хүмүүсийн мэдээллийг хамгаалж чадаагүй гэж Европын холбоо буруутгаж байгаа аж. Түүнчлэн Японы Засгийн газар “Facebook”-ийн удирдлагад хандана гэдгээ мэдэгдсэн байна. Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлаа сайжруулахыг шаардах талаараа Японы Засгийн газар дахь эх сурвалж өгүүлсэн гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Японы хувийн мэдээллийг хамгаалах комисс “Facebook” компани 87 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг гуравдагч этгээдэд алдсан асуудлаа эргэж харах хэрэгтэй гэж үзжээ. Мөн арга хэмжээ аваасай гэж хүсч байгаа аж.

Хамгийн том цахим сүлжээ болох “Facebook” сүүлийн үед хэд хэдэн удаа хакерийн дайралтад өртсөн билээ. Энэ асуудлаас болж хувьцаа эзэмшигчид нь “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь огцруулах санал гаргаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top