Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Найзтайгаа хамтарч эгчийгээ хөнөөн, хэргээ нуун далдлах зорилгоор орон сууцанд гал тавьсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлжээ.

Дээрх хэргийг эргэн сануулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Саруул" хотхонд гал гарч, 27 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан.

Шалгалтын явцад талийгаач эмэгтэйг төрсөн дүү болох 19 настай Б, түүний найз 20 настай Э нар хамтран өш хонзонгийн сэдлээр хоолойг нь боож, амь насыг нь хохироон, улмаар хэргийн ул мөрөө устгах зорилгоор гэрээ галдан шатаасан нь тогтоогдсон байдаг. Энэхүү хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

Хммм [ 202.9.42.186 ]      |     2018 оны 10-р сарын 24 -нд, 01:50 минутанд

Хүүд нараа жоохон сахилгатай энэрэнгүй хүнлэг ялангуяа эмэгтэй хүнийг хайрладаг ухамсартай өсгөмөөр юмаа. Хүнийг биеий нь төрүүлэхээс ухааныг төрүүлэх биш гдг үг буруу. Гадныхан муу хүн нь 5-10% бхад монголд сайн хүн нь 10-20% болоод бн. Энэ гэр бүлийн хүмүүжил маш чухал. Мөн удам судар ген гэж бнаа бн. Дээшээ хэдэн үе нь хартай эхнэрээ зоддог халамжгүй муу бвал үеэс үед яг удамшдаг шүү

Zochin [ 182.160.3.116 ]      |     2018 оны 10-р сарын 23 -нд, 14:59 минутанд

Iim yum hiih hamaatanguud bas bna

Б мөнгөншагай [ 66.181.161.7 ]      |     2018 оны 10-р сарын 23 -нд, 13:03 минутанд

Ийм аймар нийгмийг цочироосон хэрэг ахин гаргахгүйн тулд цаазын ялыг сэргээх л хэрэгтэй

иргэд [ 103.57.92.124 ]      |     2018 оны 10-р сарын 23 -нд, 08:39 минутанд

Цаазын ялыг байхгүй болгосоны наад захын жишээ,хуулийн зүйл анги ялын бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ямар их урьдчилан сэргийлэх хүч чадалтай байдгыг мэдэхгүй нэр төр хөөцөлдсөн захын нэг сэтгүүлч гэх амьтаны тарьсан гай,хуульгүй юм чинь аргагүй шүүдээ,чамайг алчихаад хорин жил ял эдлээд амьдрал зохиох насандаа гарч ирэхэд чи ялзраад дууссан байна шүү?чамайг алахад над цааз байхгүй болсоныг мэдэх үү?гэж бусадруу захын сагсуу залуу хашгачдаг болсоныг чихээ бөглүүлэж нүдээ боолгоогүй бол хууль тогтоогчид мэдмээр л юм,чамлахааргүй олон хүнийг аллаадаа,болоогүйл хэрэг үү?

baagii [ 202.72.245.122 ]      |     2018 оны 10-р сарын 23 -нд, 06:00 минутанд

aimaar yum

Go to top of page