Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: С.Зориг агсны гэргий Б.Булганы гомдлыг шалгаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллээр үргэлжилж байна. Тэрбээр нэр бүхий гишүүдийн хүсэлт, УИХ-ын даргын шийдвэрээр байнгын хорооны гишүүдэд Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. 

Улсын Ерөнхий прокурорын өгсөн мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд "Нийгэмд эргэлзээ үүсгээд байгаа олон хэрэг байдаг. Энэ бүхэнд тодорхой ойлголтыг олон түмэнд өгөх ёстой. С.Зориг агсны аллага, хэрэг байна. Олон нийтэд ч хариулт хүлээсэн асуулт олон байна. Тусгай хяналтын дэд хорооноос Ажлын хэсэг гарсан. Хэрэг нь захиалагчийг илрүүлэхээр шилжсэн. Үүнийг Ерөнхий прокурор та яаж харж, ямар гаргалгаа хайж байна вэ. Энэ чигээрээ дахиад 20 жил явах уу. Энэ хэрэгт ямар тайлбар, мэдээлэл өгөх вэ" гэв.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Монголын ард түмнийг зочроосон ноцтой гэмт хэрэг 1998 онд үйлдэгдсэн. Энд төр засаг анхаарлаа хандуулж, тал бүрийн дэмжлэг үзүүлж ирсэн. Үүнд Л.Болд гишүүн идэвхтэй оролцдог. С.Зориг агсны хэрэгт холбогдуулан гурван хүнийг ялласан. Шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан учир энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Тэдний ар гэрийнхнийх нь гаргасан гомдол, хүсэлт нь шинээр үүссэн гэмт хэргийн шинжгүй учир татгалзсан хариу өгсөн. Харин хамгийн сүүлд Б.Булганы гаргасан гомдол, асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна" хэмээн хариуллаа.


Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.21.246) 2018 оны 10 сарын 23

horvood unegui yum gej ugui

0  |  0
Зочин (64.119.19.89) 2018 оны 10 сарын 23

Гэргий Булган ч гэх шиг. Будлиантай, бузар Булган. .....

0  |  0
Зочин(66.181.166.72) 2018 оны 10 сарын 23

Ц.Нямдорж ажилаа сайн хийж байнаа

0  |  0
иргэн(202.9.42.140) 2018 оны 10 сарын 23

ЯЛ АВСАН 3 ХҮНИЙГ НААД БУЛГАН ЧИНЬ УРД НЬ ХЭЗЭЭ Ч ХАРАЖ БАЙГААГҮЙ ГЭСЭН БИЗ ДЭЭ

0  |  0
Зочин(122.201.22.2) 2018 оны 10 сарын 23

Одоо болтол захиалагчаа гаргаж чадахгүй байна гэдэг нь зохиомол хэрэг үүсгэсэн хэрэг наймаалцсан гэдэг нь ойлгомжтой юм биш үү

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2018 оны 10 сарын 23

ШАЛГААД Л БАЙДАГ. ЭНХ-АМГАЛАН ГУАЙ ТАНЫ НАС ХҮЭХ БОЛОВ УУ

0  |  0
Top