Б.Батзориг: Надад ямар ч компани байхгүй, энэ бол гүтгэлэг

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

 Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид зээл олгодог. Тэгвэл тус сангаас ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбум, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбум, УИХ-ын гишүүн Г.Солтан 950 сая, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 950 сая төгрөг авсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гараад байна.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос тайлбар авлаа.

Тэрбээр "Би бол мэдэхгүй юм байна. Зээлийн журам маш хатуу. Сонгон шалгаруулалт зарладаг, аж ахуйн нэгжийн материалыг авдаг, комисс шалгаруулж, баталгаа барьцааг нь авч байж олгодог юм билээ. Хэр баргийн барьцаагүй, баталгаагүй хүн энэ зээлийг авах боломжгүй. Үнэхээр барьцаагаа тавиад, сайн төсөл боловсруулаад ороод ирсэн бол ямар ч компани хамрагдах бүрэн боломжтой. Харин надтай хамааралтай хүний нэр дээр болон надад ямар ч компани байхгүй. Энэ бол гүтгэлэг. Хэрэв иймэрхүү гүйтгэлгийн чанартай зүйл удаа дараа гарвал хуулийн байгууллагад хандах болно" гэх хариултыг өгөв.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.123.71) 2018 оны 10 сарын 29

Нохойны хөшөө гээд 300 сая төгрөг хулууцан гар гэсэн шүү,ийм ч хүмүүс сайд болох гэж дээ

зочин(64.119.22.109) 2018 оны 10 сарын 25

БЗД-ийн ЗД байхдаа нохойны хөшөө нэрээр төсвийн мөнгийг амжилттай хулгай хийснийхээ төлөө 60 тэрбумын схемд багтаж мэргэжлийн хулгайч цолоор шагнагдаж сайдын суудал авсан нөхөр дөө.

Zochin (139.5.216.173) 2018 оны 10 сарын 24

Hudalch nohor shuu ene. Icheech

бид(103.57.92.124) 2018 оны 10 сарын 23

холхон очиж хуцаж хонхорт очиж борговол яасан юм бэ?дээ

Top