Керчь хотод болсон хэрэгт рэпер Оксимироны “Сүүлчийн хонх” дуу буруутай гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

  Оросын Екатеринбург хотын иргэн Евгения Чудновец 2016 оноос олны танил болсон билээ. Хүүхдийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч энэ эмэгтэй хүүхдийн эрхийг хамгаалдгаараа алдартай. Евгения хүүхдүүдийг өмөөрөн цахимд нийтэлсэн нэгэн бичлэгээсээ болж зургаан сараар хоригдох ял сонсч ч байсан билээ. Гэхдээ олон нийт түүнийг өмөөрснөөр Евгениягийн үйлдэлд гэмт хэргийн сэдэл байгаагүй гэж үзэж суллагдсан.

Тэгвэл бүсгүй саяхан Керчь хотод болсон хэргийн талаар олны анхаарлыг татсан зүйл ярьжээ. Политехникийн коллежийн оюутан 20 хүнийг буудаж хөнөөгөөд өөрөө амиа хорлосон үйлдэлд рэпер Оксимироны “Сүүлчийн хонх” дуу буруутай гэж Евгения Чудновец хэлсэн байна. Бүсгүй “Ридус” сонинд ярихдаа “Найзынхаа “Facebook”-ээс энэ клипийг үзлээ л дээ. Тэгээд Керчь хотод болсон үйл явдал, энэ дуу хоёрт ижил төстэй зүйл их байгааг хараад бухимдлаа. Ийм клип интернэтэд байгаа нь хүүхдүүд уг үйл явдлыг дуурайхад хүргэж байна” гэжээ.

Идэвхтэн бүсгүй уг клипний асуудлаар холбогдох байгууллагуудад гомдол гаргаж, рэпер Оксимироноос дуугаа өөрчлөх юмуу бүхэлд нь устгахыг хүссэн байна. Түүний дууны үг аймаар байгааг Евгения хэлжээ. Гэхдээ “Сүүлчийн хонх” дууны клип нь рэпер залуугийнх бус түүний фэнүүд Эстоны “Анги” киноноос хэсэгчлэн авсан хэсэг аж. Клипэнд ангийнхандаа дээрэлхүүлдэг хоёр сурагчийн талаар өгүүлдэг. Хоёр сурагч ангийнхнаасаа хариугаа авч сургууль дээрээ аллага үйлдээд амиа хорлож байгааг харуулсан клип юм.

Евгения Чудновец 

Рэпер Оксимирон

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(202.9.41.5) 2018 оны 10 сарын 23

Хайран сайхан хүүхдүүд, тайван нойрсох болтугай.

0  |  0
Top