Б.Батзориг гүтгэж байгаа учраас шүүхэд хандана гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг өөрийнхөө эхнэрийн компанийн нэр дээр 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл тархаад байсан билээ.

Тэгвэл тэрбээр “Надтай хамааралтай хүний нэр дээр болон надад ямар ч компани байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг. Зээлийн журам маш хатуу. Сонгон шалгаруулалт зарладаг, аж ахуйн нэгжийн материалыг авдаг, комисс шалгаруулж, баталгаа барьцааг нь авч байж олгодог юм билээ. Тэгэхээр надтай холбогдох ийм гүтгэлэг удаа дараа тарааж байгаа болохоор би зөрчлийн хуулийн дагуу шүүхэд хандана” хэмээв.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.124) 2018 оны 10 сарын 23

Гүтгэсэн хэтрүүлсэн байхыг үгүйсгэхгүй,тэхдээ яагаад би гүтгүүлэв гэдэгт дүгнэлт хийлдээ,хүнээс бусдаас үг сонсож сур,юмны түрүүчээр биеэ өмөөрдөг хүн бол өөдтэй ч хүн байдгүй юмдаа,Батзориг миний дүү залуу хүн,асуудалд хүлээцтэй хандаж сур,сайд гэдэг бол сав баглаа боодлын нэр биш шүү?

0  |  0
Top