Хөхөөрөө зурдаг бүсгүй хоригдож буй хөлбөмбөгчдөд эсгий гутал хийж илгээжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

  Оросын зураач Ирина Романовская биеийнхээ хэсгүүдээр, тэр дундаа хөхөөрөө зураг зурдгаараа алдартай. Тэрбээр биедээ будаг түрхээд цаасан дээр мөрийг нь үлдээх замаар зурдаг аж. Бүсгүй хөлбөмбөгийн, тэр дундаа “Зенит” хөлбөмбөгийн клубийн фанат гэнэ. Хөлбөмбөгчин Павел Мамаев болон Александр Кокорин нарын танхайрлын хэрэг зураач бүсгүйн сэтгэлийг зовоожээ. Спорт сонирхогчид болон хөлбөмбөгийн фанатууд Мамаев, Кокорин нарын үйлдлийг танхайрал гэж үзсэн бол зураач бүсгүй тэднийг сэтгэл санаагаар дэмжиж зургийг нь зурсан байна.

Хөлбөмбөгчдийн зургийг бохир мэт байдлаар зурсан нь учиртай гэнэ. “Авьяаслаг хөлбөмбөгчид өөрсдийгөө бохиртой хутгаж байгааг сануулахыг хүсч байна. Энэ зургаа “Хулиганууд” гэж нэрлэсэн” гэж Романовская ярьжээ. Тэрбээр мөн хөлбөмбөгчдөд эсгий гутал, дулаан хүрэм хийж явуулсан байна. Урьдчилан хорих газарт байгаа Мамаев, Кокорин нарт удахгүй дулаан хувцас хэрэгтэй болно гэж бүсгүй хэлжээ. "Гэхдээ шоронд суух ёстой олон хүн бий шүү дээ. Мамаев, Кокорин хоёрыг бус тэднийг хорих хэрэгтэй байсан юм" гэж зураач эмэгтэй ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.21.246) 2018 оны 10 сарын 23

munkhnar eej

0  |  0
Top