-Ардчиллыг дээдэлдэг дэлхийн олон орны парламентад нэр дэвшигчдэд тавьдаг энгийн шаардлага, шалгуурыг хуульчилж өгөөгүйгээс өнөөдөр түүнийхээ горыг "амсаж" сууна. Учир нь, өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболдын "анги"-д эх орны эрх ашиг, иргэдийн амь амьдралтай холбоотой аливаа хууль болон тогтоолын төслийг хэлэлцэхэд асуудлаа мэддэггүй, ойлгохыг хүсдэггүй, эсвэл юу ярьж байгаагаа ч анхаардаггүй түшээд ганц, хоёроор тогтохгүй байна-
Угтаа бол ардчиллыг дээдэлдэг гадны оронд төрийнхөө түшээдийг сонгохдоо гэр бүлийн хүмүүжил, амьдралын туршлагаас нь авахуулаад хувь хүний үзэл бодол, ёс зүй, шашин, хуулийг хэрхэн дээдэлж, дагаж мөрдөж байгаа зэргийг нь чухалчилдаг. Хэдийгээр сонгох, сонгогдох эрх нь Үндсэн хуулиараа нээлттэй байдаг ч сонгогчдынхоо эрхийг өвөртөлж, тэднийг төрд төлөөлөх нэр дэвшигчид нь энэ мэт наад захын шалгуурыг хангаж байж сонгуульд өрсөлдөх эрхээ авдаг байна. Үүний дараа л сонгогчид нь тухайн тойрогтоо нэр дэвшиж байгаа нөхдийг хэр мэдлэг боловсролтой, туршлагатай, тууштай улстөрч болохыг нь сонгуулийн сурталчилгааны явцад сонжиж, эцсийн сонголтоо хийдэг аж. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам, эвслүүд боловсон хүчин, залуу улстөрчдөө бэлтгэж гаргах үндсэн үүргээ жинхэнэ утгаар нь биелүүлж, ажилладаг байна.
Харамсалтай нь, ардчилсан нийгэмд шилжээд 30-аад жилийн нүүр үзэж байгаа манай улсад бүх зүйл эсрэгээрээ өрнөж, сүүлдээ хэн дуртай нь сонгуульд нэр дэвшдэг буруу жишиг нэгэнт тогтжээ. Үүний тод жишээг өнөөгийн парламентаас харж болохоор байна. Учир нь, УИХ-ын дарга М.Энхболдын "анги"-д эх орны эрх ашиг, иргэдийн амь амьдралтай холбоотой аливаа хууль болон тогтоолын төслийг хэлэлцэхэд асуудлаа мэддэггүй, ойлгохыг хүсдэггүй, эсвэл юу ярьж байгаагаа ч анхаардаггүй түшээд ганц, хоёроор тогтохгүй байна. Тэр болгон нь олон нийтийн нүдэн дээр өрнөж, цахим ертөнцөд хүн бүрийн амны "бай" болж байгаа нь нэгэнт ил болжээ.
Шуудхан хэлэхэд, иргэдийг төлөөлж парламентад суугаа гишүүд нь олон нийтийг хэр зэрэг алмайруулж, гайхуулна тэр хэрээр улс төрийн нам нь төлөвшөөгүйг илтгэнэ. Төлөвшиж, томоожоогүй улс төрийн намд төрийн үйл хэргийг аваад явчих зангарагатай, залгамж халаа болох залуу улстөрч ховор байх нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Тиймдээ ч улс төрийн мэдлэг дулимаг, болсон болоогүй өөрсдийнхөө хүчээр олонд танигдаж "од" болсон урлаг, соёлынхон болон спортынхныг намдаа элсүүлж, зөвхөн намынхаа эрх ашгийн төлөө, олонх болохын тулд улайран зүтгэдэг болж. Энэ бол анхнаасаа сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлага, шалгуур сул төдийгүй парламентын "босго" байхгүй болсныг илтгэж байгаа хэрэг.
УИХ-д нэр дэвшигчийн эрхийг хязгаарласан Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлд "Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан байх” эрх зүйн зохицуулалт болох “Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, “Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, “Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн нийтлэг шалгуурыг л тогтоож өгчээ.
Гэтэл дэлхийн бусад улс, оронд дээр дурьдсан зүйлээс гадна нийгэм, эдийн засгийн харилцааны онцлог болон улс төр, эрх зүйн соёлын үндсэн төвшнөөс хамааран парламентын сонгуульд нэр дэвшигчдэд тавих тусгай шалгуурыг хуульчилж өгсөн байх юм. Тухайлбал, ажил хэргийн нэр хүндгүй болсон, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон, төрийн нууц задруулсан, өдөөн хатгасан, турхирсан эсвэл иймэрхүү үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээдийг нэр дэвшүүлдэггүй байна. Мөн төрийн хяналтад байх аливаа ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг этгээдийг улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхийг нь хязгаарладаг, шүүхээр эрх нь хязгаарлагдсан этгээд төрийн байгууллагад ч сонгогдох эрхгүй байдаг зэрэг тоочоод байвал дуусахгүй. Харамсалтай нь, манайд ардчиллыг дээдэлдэг дэлхийн олон орны парламентад нэр дэвшигчдэд тавьдаг энэ мэт энгийн шаардлага, шалгуурыг хуульчилж өгөөгүйгээс өнөөдөр түүнийхээ горыг "амсаж" сууна.
УИХ-д нэр дэвших нь хүний төрөлх эрх биш гэдгийг мартаж болохгүй. Үүсмэл эрх учир түүнийг хууль, журмаар хязгаарлах бүрэн боломжтой билээ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 10 )
zalgamj baihguigees zorigiin hereg zamhrah vii
Ih hurald orj, heden togrogtoi bolohyg l zoridog bolson. Uls, ard tumnijhed tuluu ajilahaar orson gishuud shahagdaj, gaduurhagddag. Manaj ih hurlyn buh muu muuhajn udirdagch bol M.Enkhbold jum. Ter saynyg gaduuurhaj, saaryg demjdeg neg. M.Enkhboldyg mash hurdan avch hayah heregtej.
Ih hurald orj, heden togrogtoi bolohyg l zoridog bolson. Uls, ard tumnijhed tuluu ajilahaar orson gishuud shahagdaj, gaduurhagddag. Manaj ih hurlyn buh muu muuhajn udirdagch bol M.Enkhbold jum. Ter saynyg gaduuurhaj, saaryg demjdeg neg. M.Enkhboldyg mash hurdan avch hayah heregtej.
Mash ynen boditoi yum bichsen tand talarhaye Ene parlament arai denduu hof iin humuuse es burden ichmeer
Yag unen gehdee iljignii chihend alt ch hiisensegserne us ch hiisen segserne
Ёстой үнэн.ман нам гайгүй нэртэй хүмүүсийг элсүүлж намын нэрээ өөд татаад.хувь хүний нэр төр.хүсэл сонирхлыг юу ч биш болгож хэн ч биш болгон хаядаг.Гүррагчаа баатар,хүний эрхийн Ичинноров.Лхагважав г.м олон хүнийг хүндэлдэг байв... ийм ардчилалыг хүсээгүй..буруу яваад байна уу?? дайснууд буруу явуулаад бн уу?..нэг л бишээ
АМЬДРАЛ ДЭЭР БАЙГАА ГАШУУН ҮНЭН. ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ГЭЛТГҮЙ АДИЛХАН. ЗАРИМДАА ӨМНӨӨС НЬ ИЧМЭЭР БОЛДОГ. ИЙМ БАЙХ НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ БОЛ ДОО ГЭЖ БОДОГДДОГ ШҮҮ. ҮҮНИЙГ ИНГЭЖ ИЛ БИЧСЭН БАЙХЫГ БОДОХОД БАС Л ЭВГҮЙ БАЙДАЛД ОРЖ ДЭЭ.
Маш зөв зүйл бичижээ.Нам нэрийн дор үнэнхээр мэдлэг,боловсорол,сул,ёс суртахуунгүй хоосон чээжээ дэлссэн хүмүүсийг зөвхөн мөнгө харж нам нь дэвшүүлдэг,түүнийг нь сонгогчид шүүн тунгаах чадвар мэдлэггүй ,маргаашаа бодох сэтгэлгүй тул сонгодог нь ийм байдалд хүргэж байна.Ёр нь ёс суртахууны ялзралд орсон ийм байхад намын системээр явах нь ямар ч үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой.
Гэрээ авч явж үзээгүй,чадаагүй нөхдүүд УЛС орныг авч явж байна уу
ҮНЭН хэлэв. эмэгтэй гишүүд маш муу.