Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нарийхан мэдрэгч бүтээжээ

2018 оны 10 сарын 23

Австралийн Үндэсний Их Сургуулийн эрдэмтэд  (Australian National University, ANU)  нь эмнэлгийн тоног төхөөрөмжүүдэд зориулан бүтээсэн хэт жижигхэн (сверхминиатюрны)  оптикийн  мэдрэгчүүдийг зохион бүтээсэн. Эдгээр төхөөрөмжүүд нь өвчтөний биеийн байдал, өвчнийг оновчтой оношилж, хянахад эмч нарт тусалдаг. Учир нь шинэ мэдрэгч жижиг хэмжээтэй ч гэсэн  хүний ​​биеийн байдлын талаар оновчтой олон мэдээлэл өгөх чадвартай. Шинэ мэдрэгч нь хүний ​​ үснээс 50 дахин нимгэн юм.  Энэ мэдрэгч  маань хүний ​​арьс болон амьсгалын замаар гадагшилж байгаа олон төрлийн бодисын солилцоо (метаболит), хий, шингэний хэмжээ, бүтцийг хэмждэг. Бусад орчин үеийн эмнэлгийн төхөөрөмжүүдийн хэмжиж чадаагүй хязгаарыг,  янз бүрийн бодисын солилцооны (метаболитуудын)  бүрэлдэхүүн хэсгүүдийн маш бага концентрацийн ялгааг мэдэрч чаддагаараа онцлог аж.

Шинэ мэдрэгчийн өвөрмөц чадвар нь түүний гадаргууг хагас дамжуулагч материал болон хэт жижиг гэрлийг мэдрэх үүсгүүр, алтан наноструктурын хосолсон эдээс бүтсэн мэдрэмтгий  элементээр хийсэн явдал юм байна. Бага хэмжээтэй, хөнгөн жинтэй, өргөн цар хүрээтэй мэдээлэл дамжуулдаг  шинэ мэдрэгчийг зөвхөн эрүүл мэндийн салбарт бус,  өөр салбаруудад ашиглаж болно.  Жишээ нь хөдөө аж ахуйн салбарт байгаль орчны хяналт шинжилгээ хийхэд, сансрын гүнд эрэл хайгуул хийх судалгаанд зэрэг бусад олон салбарт ашиглах боломжтой.

“Эдгээр мэдрэгчүүд нь хэт жижигхэн, хэт хөнгөн учраас бичил хиймэл дагуул, эсвэл жижигхэн сансрын хөлөгт байрлуулан органик молекулуудыг хайхад хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн Нарны системийн гаригууд дээрх  амьдралын ул мөр төдийгүй түүнээс цаашхи гаригууд дээрхийг судалж болно” гэж судлаачид бичсэн байна. Гэхдээ хамгийн гол хэрэглээ бол мэдээж анагаах ухааны салбар гэж ШУА-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top