Турк: Хашоггийн цогцсыг Саудын консулын гэрийн гаднах худагнаас олсон

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн цогцсыг Истанбул дахь Саудын Арабын ерөнхий консулын өргөөний хашаан дахь худагнаас олсон тухай Туркийн Ватан /Эх орон/ намын дарга Догу Перинчек мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжууллаа.

Истанбулын аюулгүй албаны найдвартай эх сурвалжийн мэдээлснээр Саудын ерөнхий консулын өргөөний цэцэрлэг дэх худагнаас олсон гэнэ. Сэтгүүлчийн цогцсыг хивсэнд ороож, консулын автомашинд ачин, авч гарсан тухай өчигдөр /2018.10.22/ хэвлэлүүд мэдээлсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top