Чингис хааны түүхийн музей байгуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Н.Тэгшбаяр хэмээх залуу Чингис хааны түүхийн музей байгуулна хэмээн хэвлэлээр мэдээлж, олны гайхширлыг барж байсан билээ. Учир нь тухайн үед Монгол Улсын ихэс дээдэс нь энэ тухай ам нээгээгүй байхад жирийн нэг залуу "тэнгэрийн" гэмээр зүйл ярихаар гайхахаас гадна шоолохоос ч аргагүй байсан биз.

Харин тэрбээр 10 гаруй жилийн өмнө ярьж байсан “Чингис хаан”-ы түүхийн музейн байгуулах төсөл нэлээд урагштай, ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Ингэхдээ "Монгол Улсад жилдээ нэг сая жуулчин ирнэ гэж үзэхэд тэд бүгд л дэлхийг эзэгнэж явсан их хааны музейгээр орохгүй гарна гэж үгүй. Тэгэхээр нэг сая жуулчнаас хамгийн багадаа тус бүр 100 ам.долларын төлбөр авахад 100 сая ам.доллар Монгол Улсад орж ирэх бөгөөд музей дагасан бусад үйлчилгээнээс 100 сая ам.доллар орж ирнэ гэж үзэхээр 200 сая ам.доллар үлдэх боломжтой" хэмээжээ.

Төрөөс баримталж буй бодлогоос харвал Монгол Улс 2020 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээн авах боломжтой гэх төлөвлөгөөг зурсан байна. Тэгэхээр Чингис хааны түүхийн музей байгууллаа гэхэд жилдээ 400 сая ам.доллар улсдаа авч үлдэх боломж үүснэ гэж үзжээ.

С.Баяр

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочинбаатар(202.70.47.158) 2018 оны 10 сарын 25

Аргагүйл АН-ынхны хийдэг тооцоо мөн дөө

0  |  0
Top