Энэтхэгийн тал ирэх сард боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г бэлэн болгоно

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн байгуулах нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Энэтхэгийн тал эцсийн байдлаар Монголын талд танилцуулахаар болжээ. Ирэх арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани болон Эксим банкны удирдлагууд ирж Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзах юм.

“Энэтхэгийн талын төлөөлөл ирэх ирэх сарын 12 эсвэл 15-нд ирэхээр болсон. Эцсийн байдлаар танилцуулмагц шинжлэх ухаан технологийн зөвлөл, эрдэс баялгийн зөвлөлд танилцуулснаар албан ёсоор батлах юм” гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ярьжээ.

Одоогийн байдлаар Алтанширээ суманд барьж буй дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 50 хувьтай байгаа гэж салбар хариуцсан яаманд мэдээлсэн байна. Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр нь жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизелийн түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх тооцоо гарчээ.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.177.229) 2018 оны 10 сарын 25

ZUW, ENETKHEGIIN TAL KHYANAJI BAYGAA BOL SAYN , MANAY LALARUUD KHEDEN BOR YUM SHAAKH GEED L BUDAA BOLGOJI TAARNA

0  |  0
монгол.(202.126.89.149) 2018 оны 10 сарын 25

Ашигтай ашиггүй хамаагүй. Үйлдвэртэй л . Тѳрѳѳс татаас татварын хѳнгѳлѳлт юу байдгийн бүх талаар нь дэмжих хэрэгтэй.

0  |  0
Top