Туркийн “Ээж” олон ангит кино орон орны үзэгчдийн сонирхлыг татдаг. Киноны гол дүр болох ухаалаг хэрсүү, хайр татам охин Мелекийн ээж Шулег хараад хүн бүр өөр өөрсдийнхөөрөө дүгнэдэг байх. Заримдаа үзэн ядалт төрүүлдэг ч заримдаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй сэтгэгдэл төрүүлдэг ээжийн дүрийг гайхалтай чадварлаг бүтээсэн
- Гонжа Вуслатери 1986 оны есдүгээр сарын 2-нд Туркийн Бурса хотод төрсөн. Бүсгүй хэд хэдэн театрт тоглохын хажуугаар киноны гол дүр болон рекламд тоглох саналд байнга дарагддаг.
- Тэрбээр нэг удаа хэзээ ч турк эрэгтэйгээс хүүхэд төрүүлэхгүй гэж мэдэгдэж байжээ. Түүний энэ үг олныг жинхэнэ гайхашруулсан гэнэ.
- Гонжагийн угсаа гарал нь албани. Аав нь цэргийн хүн гэж бүсгүй ярьж байжээ. Харин ээжийнхээ талаар огт ярьж байгаагүй гэнэ.
- Гонжа Вуслатери 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд Туркийн жүжигчин Бурак Эртогантай Тайландад нууцаар хуримлажээ. Харин өнгөрсөн өвөл тэднийг салсан гэх мэдээлэл гарсан байна.
- Тэрбээр одоо Истанбул хотод эгчтэйгээ амьдардаг гэдгээс өөр хувийн амьдралынх нь талаарх мэдээлэл бараг байдаггүй.
Туркийн киноны 100 жилийн ойн тоглолт. Гонжа Вуслатери-Миний бодол
- Гонжа жүжиглэхээс гадна зохиол бичдэг. Тэрбээр шүлгийн номоо гаргаж байжээ. Мөн радиод хөтлөгчөөр ажиллаж байсан. Хөтлөгч хийж байхдаа хоолойгоо гэмтээсэн тул эмчилгээнд явж байсан. Гэхдээ удалгүй хоолойгоо эмчилж, тайзан дээр дуулах өдрүүд түүнд иржээ.
- Гонжа Вуслатери есөн настайгаасаа жүжиглэх урлагт суралцжээ. Харин ээж нь Гонжа болон түүний эгчийг зураач болгохыг хүсч байсан гэнэ. Тэдний гэр бүл санхүүгийн боломжгүйгээс болж охиноо зураачаар сургаж чадаагүй ч Гонжа Вуслатери Туркийн алдартай жүжигчин болж чаджээ.
- Гонжа бүтээсэн дүрүүдээрээ маш олон шагнал хүртсэн. Тэр хэд хэдэн удаа оны шилдэг жүжигчин болсон.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 16 )
Mundag aa
Goy yum aa
Wow I like you tv
.ehleed neeh sonirhoogui barag horiod angi deerees n uzej ehleed jinhene orson doo algasahgui uzdeg bolson turk kinonuud zarim n ih goy hiitstei ymaa gol n.jujigchid n ch goy dandaal gardag amerik solongos jujigchdiig bodvol iluu shine dur turh haraad goy.
Царайлаг юмаа үнэхээр чадварлаг жүжигчин гэж бодож байгаа шүү
Rokitbayiin ehnertei ih adilhan huurhun huuhen bnaa
Мундаг тоглосоон. Хэдийгээр шашин шүтлэг өөр ч гэлээ Турк хүмүүс, турк кино гоё шүү.
mongoliin televizuud nowshiin laliin turk kino gargadagaa boli tehuu! ard tumenii tarhiig gunigt har baraan nomorson tsaanaa neg suudertei buudger laliin oron turk ulsiin kinogoor ugaahaa bolistgoo!
Нүд нь үнэн гоё...
Zarimdaa ch uruvdux l yum shuleig.torson urdee gologdox xairlagdaxgui bx medremj aimaar bxaa.melek ch yasan zolgui xuvi tavilantai yumbe dee tuunees bolj olon xunii ami xoxirdog ni xaramsaltai xar energitei ch yumuu
турк хүүхэнд амжилт хүсье.
mundag gol duur shuu bi in kinog tokol uzejin o ern tuurki kino duu kilip unenher goe