Матрын шинэ төрөл зүйл илэрлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Африк тивийн Камерун болон Танзани улсын ширэнгээс матрын шинэ төрөл зүйл илэрчээ. Шинэ төрөл зүйлд “Төв Африкийн урт хошуут матар” гэх нэр оноожээ. Африк тивийн хэд хэдэн улсын эрдэм шинжилгээний байгууллага, АНУ-ын Газар зүйн нийгэмлэг хамтран шинэ төрөл зүйлийг лабораторийн төвшинд судлах ажлыг энэ сарын 20-нд эхлүүлсэн байна.

Шинэ төрөл зүйлийн тоо толгой, амьдралын хэв маяг, бүтэц зэргийн тухай мэдээлэл хомс байгаа ч эхний байдлаар дөнгөж 500 бодгаль байх магадлалтай аж. Сүүлийн 80 жилд матар хэмээгч амьтны шинэ төрөл зүйл илрээгүй бөгөөд 2018 оны амьтан судлалын шилдэг нээлт гэж эрдэмтэд дүгнэж байна.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top