Авто тээврийн үндэсний төвийн харалган шийдвэр

2018 оны 10 сарын 27

Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн газартай хамтран “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс зорчигч тээвэрлэгчдийг хууль ёсны болгож, баруун чиглэлийг Сонгинхайрхан дүүрэг дэх “Драгон” руу, зүүн чиглэлд зорчигч тээвэрлэгчдийг Баянзүрх дүүрэг дэх “Баянзүрх” авто вокзал  руу шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ шилжих хөдөлгөөн нь хууль ёсны болж байгаа ч нүүлгэн шилжүүлж байгаа газрыг харвал тийм ч оновчтой шийдвэр биш гэдгийг хаа хаанаа гадарлаж байгаа байх.

“Драгон” төвийн өнөөдрийн хөл хөдөлгөөн хэрээс хэтэрч, өдгөө байгаагаа багтааж шингээхээ больсон гэдгийг бид мэднэ. Гэтэл “Нарантуул” худалдааны төв дээрээс зорчигч тээвэрлэгчдийг “Драгон” руу шилжүүлбэл юу болох вэ. Зүүн аймгуудад харьцангуй хөл хөдөлгөөн багатайгаас гадна Дорноговь аймаг руу галт тэрэг зорчдог гээд давуу тал олон байдаг учраас “Баянзүрх”-ийн товчоо харьцангуй хөдөлгөөн бага ч өдгөө бас л хөл хөдөлгөөнтэй газрын нэг болсон.

Уг нь “Нарантуул” олон улсын худалдааны төвийн зорчигч тээвэрлэгчдийг “Драгон” руу биш, хоёуланг нь нэгтгээд “22-ын товчоо”-ноос цааш, “Баянзүрх” авто вокзалыг “Баянзүрх”-ийн товчооноос цааш нүүлгэн шилжүүлэх нь зөв байсан болов уу. Үе үеийн хотын дарга нарын хэмжээнд яригдаж байдаг ч энэ тухайд тогтоол шийдвэр гарч хэрэгжсэн нь үгүй. Өнөөдөр Улаанбаатарын замын түгжрэл, бусад зах зээлийн ачаалал ямар байгааг юу юуны өмнө бодолцох нь чухал байж таарна.

Тэр ч бүү хэл НИТХ-ын дарга С.Амарсайхан болон бусад албаны хүмүүсийн барьж байгаа бодлого бол хотын түгжрэлийг багасгахын тулд хотын төвд ойролцоо худалдааны төвүүд, бусад ачаалал үүсгэж байгаа бүхнийг нүүлгэн шилжүүлэхэд чиглэгдэж байгаа ч ийнхүү Авто тээврийн үндэсний төвөөс ийм харалган шийдвэр гаргаад байхаар хаа хаанаа зөрчил үүсч таарна биз дээ.

Албан мэдээлэл дэлгэхэд, “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс хөдөө орон нутаг руу зорчигч тээвэрлэж байгаа үйл ажиллагааг хууль ёсны зөвшөөрөлтэй цэг, маршрутад шилжүүлэхээр Авто тээврийн үндэсний төвөөс Тээврийн цагдаагийн газартай хамтран ажиллаж байна гэжээ. Тэдний хувьд аюулгүй байдал талаасаа ийн ажиллах нь зүй ёсны хэрэг ч аливаа төрийн байгууллагуудад ажлын уялдаа холбоо, төрөөс явуулж байгаа бодлогод харшлахгүй байхыг заавал анхаарах ёстой биз дээ. Авто тээврийн төв, Тээврийн цагдаагийн газар аюулгүй байдал, техникийн бүрэн бус байдал гээд олон зүйл дээр анхаарч байгааг буруутгах аргагүй. Гэтэл нэг шийдвэрээр нөгөөг бусниулдаг энэ байдал нь тийм ч таатай бус. Хамгийн наад зах нь НИТХ-аас баримталж буй бодлого шийдвэр, хотын ачааллыг тооцох ёстой байжээ.

Нэгэнт л “Нарантуул” худалдааны төвөөс зорчигч тээвэрлэгчдийг хууль ёсны болгон нүүлгэн шилжүүлэх гэж байгаа бол юуны өмнө НИТХ-тай уулзаж, бид ийм шийдвэр гаргаад ажиллах гэж байна. “Драгон” руу нүүлгэвэл ямар вэ, танайхаас ямар бодлого барьж байна, хамтран ажиллах ямар боломж байна гэх зэргээр ярилцаад хамтдаа шийдвэрлэхэд болохгүй зүйл алга. Тэгвэл НИТХ-аас нэгэнт Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн газар ийм шийдвэр гаргах гэж байхад хамтраад “Нарантуул”-ын зорчигч тээвэрлэгчдийг ч “Драгон”-ыг ч  “22-ын товчоо”-руу нүүлгэж болох байсан.

Энэ нь бид аанай л дур зоргоороо аашилж ажил хийсэн дүр эсгэдэг, төрийн албаны уялдаа холбоо алдагдасныг харуулсан хэрэг юм.

С.Баяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.241.2) 2018 оны 10 сарын 29

энэ бүхний цаана хүний амь нас эрүүл мэнд аюулгүй байдал байгаа зөв зөв шийдвэр

0  |  0
Иргэн (202.131.241.2) 2018 оны 10 сарын 29

Аливаа улс орны автобуудал хотын төвдөө байрласан байдаг. Яагаад гэвэл иргэддээ саад учруулахгүй гэсэндээ тэр. Харин бусад outlet, томоохон дэолгүүрүүд хотын захдаа байрласан байдаг. Харин хүн худалдаа, захаар орж үйлчлүүлчээд гарах ёстой болохоос биш тэндээсээ хууль бус техникийн бүрэн бус хэрэгсэлд суугаад явах ёстой гэсэн үг биш. Аливаа мэдээ мэдээллийг иргэдэд түгээх гэж байгаа бол зөв талаас харуулж байх хэрэгтэй. Ямар ядсан аргатай сэтгүүлч вэ.

0  |  0
zorchil(115.171.244.42) 2018 оны 10 сарын 28

Huniig muuchlahdaa arai ch ingej bolohgui ee. Hoorhii M.Enhboldoos hoish hotiin dargaar heden ch hun ajillav daa. Monhbayar,yavlaga Batbayar, Baatar Uul geed olon hun hiisen.Ednii ued hun am ih bolson.ednii helehgui yaagaad zaaval Enhbold gev. Deerees ingej hel geed Irgen tand tohio ogson uu?! Yamarch tsag ued ooriinhoo har tolgoigoor bodoh ni olziitei. Taniig dohij zangaj eldviin yum bichuulj,yaruiulchihaad hereg ni ongorohoor hog deer hayagddag jamtaig med

Irgen guaid heleh ug(115.171.244.42) 2018 оны 10 сарын 28

Odoo teevrii meddeg hun teever hogjliin yamand baihgui gej helj bolno. Orond ni mergejil bolovsrolgui deedsuud gej oorsodiigoo orgomjlogchdiin tsunhiig barij yavsan nohduudyuniih ni hot tolovlolt,avtobakzal medehev dee.Tednees hseed baih yum baihgui .Tednii iim baidliig muul bol zuun hoit zugiin har ovoohoi gedeg shig Enhbold,Badamjunai nart tohoh undes baihgui ee. Ter ued UB hotiin hum am tsoohon huuchnaar teevriin tovchoo gej baisan. tendees l hot hoorondiin hun teevriin ajliig guitsetgeed hel am heruul tsuugian daguuldagui bolj baisan yum. Odoogiin zaluus teevriin tochoog medehgui biz

Иргэн(182.160.36.10) 2018 оны 10 сарын 28

Энэ бол бас л хот төлөвлөлттэй холбоотой.Энхболд,Бадамжунай мэтийн харалган идэмхий биш ажил хэрэгч дарга нар байсан бол аль эрт автовокзалуудын асуудлыг шийдээд иаш тохилог газар сонгоод зүг чигээ олчихсон байх ёмтой.Гэвч тэд тийм ухаалаг хүмүүс бишээс нийслэлчүүд байнга хохирч байлаг.

0  |  0
Төлөөлөгч (103.57.92.104) 2018 оны 10 сарын 28

Юу ч ойлгосонгүй, баруун аймгууд явах хүмүүс Драгон төвөөс л явах нь дээр. Бас нэг эрх ашгаа бодсон муу хэлэхийн дон туссан шизо байна.

0  |  0
Зорчигч(202.131.231.230) 2018 оны 10 сарын 27

Драгон төвийн хувийн таксиний нөхдийг 22 луу шилжүүлэх юм бол албан ёсны үйл ажиллагаа хангалттай блоно доо.

0  |  0
Top