Индонезид 189 хүнтэй онгоц сүйрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

  “Lion Air” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX” онгоц Индонезид сүйрчээ. Онгоц хөөрөөд 13 минут орчим болсныхоо дараа хяналтын дэлгэцнээс алга болсон байна. Онгоцонд 189 хүн зорчиж явжээ. Тэдний найм нь нислэгийн багийн гишүүд аж. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар сүйрлээс амьд үлдсэн хүн байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. “Амьд үлдсэн зорчигч байгаа гэдэгт бид итгэж найдаж байна” гэж Индонезийн Засгийн газраас мэдээллээ.

Онгоц Индонезийн нийслэл Жакарта хотоос Панкалпинанг хот руу явж байжээ. Индонезийн Засгийн газар эрж хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Аврах багийнхан онгоц Ява арлын эргийн ойролцоо сүйрсэн гэж тогтоосон байна. Одоогоор амиа алдсан хүмүүсийн тоог гаргахаар ажиллаж байгаа аж.

Хамгийн сүүлийн мэдээгээр “Boeing 737 MAX” онгоц хяналтын дэлгэцнээс алга болохын өмнө нислэгийн багийнхан нисэх буудал руу эргэж очих зөвшөөрөл хүссэн нь тогтоогдсон байна.

Экипаж разбившегося в Индонезии самолёта запрашивал разрешение вернуться в аэропорт

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top