Томчуудын чансаа л хүрэх жижиг дундын зээл

2018 оны 10 сарын 29

Сүүлийн үеийн улс төрийн амьдралын халуун сэдэв нь нэр бүхий гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий компанид хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл. 2019 оны улсын төсөв хэлэлцэж буй энэ үед гэв гэнэт л ийм хуучны мөртлөө шинэ сэдэв гарч ирсэн нь нэг төрлийн хардлага төрүүлж болохоор. За тэр ч яахав, өчигдөр орой УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн болон аав Н.Ням-Осорын нэр холбогдсон дээрх асуудалд тодорхой тайлбар гаргаж, хэрэгжүүлж байсан төслөө зогсоон зээлээ хүүгийн хамт хугацаанаас нь өмнө буцаан төлөхөөр болсоноо зарлалаа.

Тэрээр энэ үйлдлээрээ өнөөгийн улс төрд нэгэн шинэ жишгийг тогтоолоо. Оффшорын мөнгө биш, тендерээс зувчуулсан мөнгө биш, авлигаар олсон мөнгө биш, төсөл хэрэгжүүлж бизнес эхлүүлэн ажлын байр бий болгох, дотооддоо нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр буцаан төлөгдөх нөхцөлтэй зээлээр авсан мөнгө шүү дээ уг нь.

Бидний хайртай Ардчилсан нийгмэд бизнес хийх эрх хэн бүхэнд нээлттэй. УИХ-ын гишүүний ар гэр гэхээрээ бүх эрхээ хязгаарлуулдаг тийм ёс хаана ч байхгүй. Гэвч ард иргэдийн дунд уг мэдээллийн дараагаар <<“Хүннү” ХХК жижиг дунд бизнес эрхлэгч мөн үү, биш шүү дээ. Тэр том компани энэ зээлийг авч байна гэдэг чинь нөлөөлөл байгаа л гэсэн үг>> гэх яриа газар авлаа. Нээрээ тийм ч юмуу, яаж авсан байх вэ гээд судлаад үзлээ.

ХХААХҮ-ийн яамны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл нь өөрөө ТЭНГЭРИЙН гэхэд багадахаар шаардлага тавьдаг юм байна. Жишээ нь

  1. Та зээлэх гэж буй мөнгөн дүнгийнхээ 150%-тай дүйцэх хэмжээний хөрөнгийн баталгаа, барьцаа гаргах шаардлагатай. Уг шаардлагыг жижиг дунд бизнес эрхлэгч хангаж чадах уу? Эргэлзээтэй. Жишээ нь Хүннү ХХК гэхэд 950 сая төгрөгийн зээл авахдаа 1 тэрбум 500 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авсан байдаг юм байна.
  2. Төсөлд тавигдах шаардлага хэт өндөр. Хэр баргийн төслийг хүлээж авдаггүй. Үнэндээ Хүннү мэтийн туршлагтай компаниуд л бүтэн баг гаргаад ЧАС гэсэн төсөл боловсруулвал тэр зээлд хамрагдаж чадахаар цензур тогтоочихсон байна.

Ингээд харахаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан мөн үү?

Жижиг дундынхан хүрч чадахгүй өндөр шалгуур тавьчихаад тэрэнд нь тэнцсэн компанийг харааж зүхээд байдаг. Тийм л юм бол энэ ЖИЖИГ ДУНДЫГ ДЭМЖИХ гэсэн үгээ соль эрхэм яамныхааан!!!! Томчууд хангах шаардлага биччихээд ард түмнээсээ холуур явуулчихдаг газрыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого гэдэггүй юм.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хомоо(202.9.43.24) 2025 оны 03 сарын 13

Гаднаа том гээд саахалзаад байв ч дотроо ийм өчүүхэн жижиг амьтад шүү дээ.гаднаагялацг дотраа паланцаг.

1  |  0
Хүннү(202.179.24.165) 2025 оны 03 сарын 13

Энэ зээлийг хэнч авч болно тэр шаардлагыг нь хангасан байх ёстой. Хамгийн гол нь дээд тал нь 100сая төгрөг л байх ёстой. Түүнээс дээш бол өөр нэртэй сан байж болно шалгуур нь адилхан зөвхөн зээлийн хэмжээ нь их байдагаар зохицуулж болох байлаа. УИХ, ЗГ-гишүүний гэр бүл, ойр дотны хүн энэ төрлийн сангаас зээл авч бодохгүй гэсэн заалт байхгүй л дээ.

1  |  0
Буяа(202.131.241.134) 2025 оны 03 сарын 13

Том компанийг өмөөрвөл хэдэн төгрөг өгнө гэж бодсон юмуу даа, Шаардлага нь зөв байнаа, 10 сая төгрөг авах жижиг бизнест 15 сая төнгрөгийн барьцаа тавьж яагаад авч болохгүй гэж, тэрбумаар өгдөг ЖДҮ-ийн зээл гэдэг харин байх ёсгүй

1  |  0
Шигшиж байна шүү(202.9.43.100) 2025 оны 03 сарын 13

Том жижиг гэхгүй шаадаг төриин түшээд байдаг гэнээ лиценз гээд авна одоо бүр ждү дэмжинэ гээд та нарыг дэмждэг дэндүү даврах гэхээсээ хүнии мөс чанар төриин түшээгиин ёс зангараггүй хоосон шалдан новшнууд бүгдээрээ огцорч бясалгалдаа явцгааж цэвэрш

1  |  0
Close menu