Д.Эрдэнэбат: УИХ-ын гишүүн, сайд байхдаа ч ямар нэгэн зээл авч байгаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2015 онд Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийн сангаас нэр бүхий дөрвөн компанид зээл авч өгсөн асуудал сөхөгдөөд байгаа энэ үед тэрбээр албан ёсны мэдэгдэл хийлээ.

Д.Эрдэнэбат энэ талаар хэлэхдээ "Аж үйлдвэрийн сайд байх хугацаанд ЖДҮ эрхлэгчдийг дэмжих нь миний үүрэг. Үе үеийн Засгийн газар ч ингэж ирсэн. Энэ үүргийг биелүүлэхэд надад ямарваа нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд та бүгд бузар улс төрийнхөө үйл ажиллагаанд миний гэр бүлийг битгий татан оролцуулаарай. Сүүлийн үед ХМХ-ээр гарч байгаа мэдээллүүд хэт нэг талыг барьсан дутуу мэдээллүүд маш их явж байна. Би ч бас үүний учрыг олоосой гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл улс төрийн захиалгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ийм хэт үндэслэлгүй мэдээлэл тараах нь нийгэмд буруу сэдэл төрүүлэх эрсдэлтэй. Жишээлбэл намайг 7.5 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулсан гэж бичиж байна. Ямар ч их мөнгө юм, яахаараа би сонгуульд зарцуулах ёстой байдаг юм.

Нэг туйлын үнэнийг хэлэхэд би хэзээ ч УИХ-ын гишүүн байхдаа ч тэр, аж үйлдвэрийн сайд байхдаа ч тэр өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдийнхээ нэр дээр зээл авч байгаагүй. Энэ бол ёс зүйгүй үйлдэл.

Харин би ЖДҮ эрхлэгчдээ дэмжиж байсан тохиолдол олон байгаа. Аливаа нэгэн зээл олгоход тухайн салбарын сайдын тушаал хэрэгтэй байдаг. Өнөөдөр нийт зээл олгосон хүмүүсийн нэрсийн жагсаалт миний гар дээр байна. Эндээс харахад дийлэнх нь жирийн иргэд байгаа. Яг өөрийнхөө хүссэн зээлүүдийг тэдгээр хүмүүс авсан. Энэ бол ЖДҮ-ийн Эргэн төлөлтөөс 2016 онд олгогдсон зээл. Хэвлэлээр гарч байгаа жагсаалтаас олгогдоогүй зээл ч олон байгааг хэлмээр байна.

Хоёрдугаарт Засгийн газрын 2015 оны 66 дугаар тогтоол ЖДҮ-д зориулж жилийн 9 хувийн хүүтэй зээлийг Хөгжлийн банкнаас гаргаж зөвхөн арилжааны банкаар олгохоор тусгасан. Энэ тогтоолын дагуу бүх зүйл ном журмынхаа дагуу сонгон шалгаруулалтаар олгогдсон. Өнөөдөр яригдаж байгаа энэ ЖДҮ зээлийн асуудал жирийн иргэдийн авсан зээлтэй харьцуулах аргагүй" хэмээлээ. 

Б.Амирдаа

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хардагч иргэн (66.181.179.87) 2018 оны 10 сарын 29

Сайн маажвал ямар нэг юм гарч л таараа , Энэ нэг их ариухан дүр эсгэх хэрэггүй , ЗИ энэ 2 зүгээргүй л бгаа , Баахан мөнгө тараасан , баримтгүй бна гэсэн бна , Нэг их цэвэр юм шиг ,,,,

0  |  0
А(202.179.24.80) 2018 оны 10 сарын 29

Гөлийсөн Хулгайч Би тэгээгүй Би ингээгүй гээд л дандаа Худлаа Хуцацгаана МАН АН-ынхан Та нарын явуулж буй ажиллагаа гаргаж байгаа Үйлдэл чинь данадаа л Эрх мэдэл Албан тушаалаа ашигласан Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байдаг шүү дээ

0  |  0
за за(89.219.10.162) 2018 оны 10 сарын 29

Оориихоо найз нарын компанид их зээл авч огчихоод , худлаа хэлэхээс ичэхгуй юм аа. Тэр компаниуудыг шалгаад узл дээ хэн байгаа нь харагдаад байгааштээ.

0  |  0
Top