Ани Лорак, Мурат нар эв найрамдалтайгаар сална

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

40 настай дуучин Ани Лорак, Туркийн бизнесмен Мурат Налчажиоглу нар есөн жилийн хамтын амьдралдаа цэг тавьж байгаа билээ. Бизнесмен эр өнгөрсөн зун Киевт модель Яна Беляеватай болзож яваад олны хараанд өртсөн ба Ани Лорак нөхрийнхөө хууралтыг уучилж чадалгүй салах өргөдөл гаргасан юм. Хосууд долоон настай охин Софиягийнхаа төлөө эв найрамдалтайгаар салахаар шийджээ. Дуучин бүсгүй экс нөхрөө охинтойгоо уулзахыг нь хориглохгүй гэсэн байна. Мурат охиндоо маш их хайртай аж. Тэрбээр саяхан охиндоо зориулж цээжин дээрээ шивээс хийлгэснээ “Instagram”-даа нийтэлжээ.

“Чи өөртөө итгэхгүй бол хэн ч чамд итгэхгүй. Өөртөө итгэ. Хүсэл мөрөөдөлдөө итгэ. Энэ тулаанд ял, миний эцэс төгсгөлгүй хайртай София минь!” гэх урт үг турк эрийн цээжин дээр зурайжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.42.217) 2018 оны 10 сарын 29

ТЭР ЯНА НЬ БАС НЭГ ЯНХАН БАЙНА ЛЭЭ ТОСГОНООС ИРСЭН

0  |  0
зочин(202.9.42.217) 2018 оны 10 сарын 29

турк цэнгээний газрын эзэн эртэй сууж байхдаа дуучин украйн бүсгүй эрсдэлээ тооцсон л биз дүндээ дүн

0  |  0
Top