Женна Деван шинэ найз залуутай болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

  Холливудын хамгийн сайхан хосуудын нэг байсан Ченнинг Татум, Женна Деван нар өнгөрсөн дөрөвдүгээр сард салсан билээ. Тэд салсан шалтгааныхаа талаар ямар ч тайлбар хийлгүй нам гүм амьдарч буй. Жүжигчид есөн жил хамт амьдарсан, таван настай Эверли гэх охинтой билээ.

Тэгвэл 37 настай жүжигчин бүсгүй саяхан нэгэн залуутай болзож яваад олны хараанд өртжээ. Тэд Беверли-Хиллсд Хэллоуины баяр тэмдэглэж байсан аж. Тэд шөнөжин бүжиглэж, тэврэлдэн маш дотно байжээ. Хэллоуины баярын хувцастай залуугийн царай харагдахгүй байсан ч тэрбээр их царайлаг гэнэ. Женна найз залуугаа ойр дотныхонтойгоо танилцуулсан талаар нэгэн найз нь ярьсан байна.

Женнагийн экс нөхөр Ченнинг Татум ч мөн болзоот бүсгүйтэй болсон билээ. Жүжигчин залуу Британийн дуучин Жесси Жэйтэй хамт явах болсон.

Channing Discloses Proudest Moment of His Life

Бывшую жену Ченнинга Татума заметили с новым бойфрендом

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top