Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Австралийн эрдэс баялгийн сайдтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Австрали улсын Эрдэс баялаг, Хойд бүс нутаг хариуцсан сайд, Сенатын гишүүн Метт Канавантай уулзлаа. Уулзалтын үеэр Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л түвшинд жигд хөгжиж байгааг дуулгаад цаашид хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх талаар санал солилцжээ. Түүнчлэн хоёр улсын хооронд уул уурхайн салбарын харилцааг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдад Монгол Улсын уул уурхайн салбарын мэдээллээр хангаж хамтран ажиллах нь чухал гэдгийг Д.Сумъяабазар онцолсон байна.

Одоогийн байдлаар Монгол Улсад Австралийн хөрөнгө оруулалттай 50 гаруй аж ахуй нэгж уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид Австрали улсын Мельбурн хотноо болж буй Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт буюу IMARC-2018 форумд оролцож байгаа юм. Уг чуулга уулзалт маргааш албан ёсоор өндөрлөнө. Чуулганы сүүлийн өдөр “Mongolia@IMARC2018” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Б.Азаа

Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
w(103.113.246.140) 2018 оны 10 сарын 31

medleg bolovsrolgui humuus olon ulsiin tavtsand garch yaria heleltseer hiine gedeg bol uneheer haramsaltai yum baigaa yum meregjiliin humuus zajilahgui zalgina shuudee

0  |  0
w(103.113.246.140) 2018 оны 10 сарын 31

medleg bolovsrolgui humuus olon ulsiin tavtsand garch yaria heleltseer hiine gedeg bol uneheer haramsaltai yum baigaa yum meregjiliin humuus zajilahgui zalgina shuudee

0  |  0
Top