Хөвсгөлчүүд үлийн цагаан оготнотой тэмцсэний үр дүнд 110.0 га талбайг сэргээжээ

   Хөвсгөл аймгийн хэмжээнд жил бүрийн хавар, намрын арга хэмжээгээр Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр, Баянзүрх  сумуудын 40 гаруй мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгуулж жил бүр энгийн механик аргаар тэмцсэний үр дүнд 110,6 мянган га бэлчээрийн талбай сэргэсэн байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 50.000 га-д 80.0 сая төгрөгөөр Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Жаргалант, Баянзүрх, Бүрэнтогтох суманд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулан техникийн үр дүнгийн үзүүлэлт 87 хувьтай дүгнэгдсэн байна.
     Тус аймгийн хэмжээнд нийт 442,5 мянган га талбайд буюу Жаргалант сумын 5000 га, Бүрэнтогтох сумын 80 мянган га, Баянзүрх сумын 2000 га талбай болон Цэцэрлэг сумын нийт нутгийн 50 гаруй хувь, Цагаан-Уул сумын нийт нутгийн 45 орчим хувьд нь үлийн цагаан оготно тархсан байна. Устгалын ажлыг малчид иргэдтэй хамтран утах, ус цутгах, хавх тавих, шувуу болон амьтанд суух газар бэлтгэж өгөх зэрэг олон аргаар хийж байгаа ажээ.
 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 103.229.120.38 ]      |     2018 оны 10-р сарын 31 -нд, 08:14 минутанд

BUDDIIN SHASHIND AMITAN ZOVOOH N NUGEL GEDEG

Go to top of page