Очир эрдэнэ олборлогч хоёр том компани блокчейн технологийг туршина

ОХУ-ын “Алроса”, Их Британийн “Дэ Берс” очир эрдэнэ олборлогч компаниуд нэгдэн блокчейн технологийг ирэх нэгдүгээр сар гэхэд туршихаа мэдэгдээд байна. Тракр нэртэй блокчейн технологи нь нэгж очир эрдэнийг жин, өнгө, хэмжээ зэргээр кодлон тусгай ID-тай болгож, системд нэвтрүүлэх юм. Ингэснээр арилжаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр цахим орчинд гүйлгээ хийж болох аж.

Хэрэв туршилтын явц амжилттай байвал хөгжүүлэлтийг эрчимжүүлж, ойрын жилүүдэд үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Түүнчлэн арилжааны процессыг хуульд заасанд нийцүүлэх, зохицуулах нэгж зэргийг хамтран байгуулах юм байна.

Их Британийн Лондон хотод төвтэй “Дэ Берс” компани нь Намиб, Ботсвана, Канад, Өмнөд Африкт очир эрдэнэ олборлох хэд, хэдэн уурхай эзэмшдэг бөгөөд 6.1 тэрбум ам.долларын орлоготой юм. Харин ОХУ-ын Сахалины автономит улсад төвтэй “Алроса” компани 317.1 тэрбум рублийн орлоготой Африкийн хэд, хэдэн улс, Архангельск мужид уурхай эзэмшдэг ажээ.

Б.Азаа

Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page