ДОРНОД: Сурагчид халхын голын ялалтын талаарх мэдлэгээ сорилоо

 Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Халхын голын 1939 оны байлдааны ялалтыг хүүхэд, залуучуудад таниулах, ирээдүй хойч үедээ эх оронч үзэл олгох зорилготойгоор Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд гар зураг болон эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.

Уралдаанд аймгийн төв болон сумдын сургуулиудаас гар зургийн төрөлд 42 бүтээл, эссэ бичлэгийн төрөлд 50 гаруй бүтээл ирүүлжээ.

Уралдааны дүн гарахад эссэ бичлэгийн төрөлд:

1-р байр: 1 дүгээр сургуулийн 10А ангийн сурагч Э.Маралгуа

2-р байр: 5 дугаар сургуулийн 11Г ангийн сурагч Ж.Даваажаргал

3-р байр: ДИС-ын харьяа Дорнод ахлах сургуулийн 11А ангийн сурагч Г.Сайханаа

Гар зургийн уралдаанд:

1-р байр: 11 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Т.Батжаргал

2-р байр: 8 дугаар сургуулийн 6А ангийн сурагч Ц.Билгүүн

3-р байр: Цагаан-Овоо сумын 8А ангийн сурагч С.Мөнххүслэн нар шалгарчээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page