Өнөөдрөөс жолоо барих үедээ гар утас ашиглахыг ХАТУУ ХОРИГЛОНО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

 Өнөөдрөөс буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм үйлчилж эхэллээ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүхэнд өнөөдрөөс эхлээд хэрэг болох шинэчилсэн дүрэмд орж буй өөрчлөлтийн талаарх мэдээллийг танилцуулъя. Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орж байгаа. Тэдгээрээс жолооч танд хамгийн чухал дараах заалтуудыг онцолж байна.

ЖОЛОО БАРИХ ҮЕДЭЭ ГАР УТАС, ХӨГЖИМ, ЧИХЭВЧ АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО!

Жолоочид хамарсан заалтуудад замын  хөдөлгөөнд оролцох үедээ ГАР УТАС ашиглахыг хатуу хориглож байгаа.

Замын хөдөлгөөний дүрмийн шинэчлэлээр зөвхөн жолооч биш явган зорчигч ч өндөр үүрэг хариуцлага хүлээнэ. Шинэ дүрмээр явган зорчигч зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хориглоно. Мөн скүүтер, 20 км цагийн хурдтай явдаг тээврийн хэрэгсэлтэй зорчиж болохгүй юм. Эл дүрмийн заалтыг зөрчиж, замын хөдөлгөөнд оролцохдоо автомашинд мөргүүлсэн тохиолдолд тухайн иргэний буруу болох магадлал өндөр гэсэн үг.

Өнөөдрөөс эхлэн иргэдийн мэдээллийн дагуу “E-Police” аппликэйшнээр торгууль тавьж эхлэх болно. Улаанбаатар хотын хэмжээнд 800 гаруй мянган зөрчил илрүүлэгч камер ажиллаж байгаа. Хэрэв зөрчил гаргахгүй л бол “E-Police” аппликэйшн танд ямар ч асуудал авчрахгүй.

Замын хөдөлгөөний дүрэмд орж буй ОНЦГОЙ ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно.

  • Хүүхэд, залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр зорчихыг хориглоно.

  • Жолооч гэр хороолол болон хотхон дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

  • “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрөөнө.

  • Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.

  • Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байна.

  • Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.

  • 10 хүртэлх насны хүүхдииг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.

  • Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байна.

  • “Сонсголын бэрхшээлтэй жолооч”-иин Таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна” Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахыг хориглоно.

  • Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг хориглоно.

  • Автобусны хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.

  • Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхгүй.

  • Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байна.

  • Жолоочийн өвөр дээр суудлын болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно.

  • Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана.

  • Мопедын жолооч хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй.

  • Таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрнө.

  • Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болжээ.

  • Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.

  • Нийтийн тээврийн автобус, троллейбус буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсоно.

  • Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглох зэрэг өөрчлөлт орсон байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saruul(66.181.161.96) 2018 оны 11 сарын 02

Neg ym heli land200 570 geh jiipnvvdin gerel arai l hurts tusdag bas deer ni gerle shiljvvlehgvi baidag bas ene zam gej tam bna

0  |  0
buyntogtoh(202.126.89.86) 2018 оны 11 сарын 02

tugal unchirch amidiin hagatsal uchirch bgaa.Ylanguya nuursnii zamd yvaa jolooch nar mash olon mal dairch alj bhad anhaarah gaxar alga.Ene bol sohor huulias bolj bgaa shuu!!!!!!!!!

0  |  0
Tumenjargal (66.181.160.126) 2018 оны 11 сарын 02

Tiim sh mashinda duu sonsohguich gehshig chihevcheer yril geed bsan yasn hoodoo bol zam hogjim l hani boldog biz de

0  |  0
buyntogtoh(202.126.89.86) 2018 оны 11 сарын 02

Zasmal bolon busad zam deer mal dairsan joloochid eruu uusgeh zailshgui shaardlagatai.Ymarch nuhtsuld jolooch buruutai, oyun uhaangui maliig hun ni bolgoomhilj unguruuh, zogsoh tuhai oruulj uguh.Hervee mal dairsan nuhtsuld 10 aas dooshgui nugalj uniig tuluud huuliin hariutslaga huleedeg bhaar zaaval oruulj uguurei.Tegehgui bol mongold tur zadag bhgui, turd mal meddeg mongol hun bhgui bna gej oilgonoo. Uuniig Umnugovios songogdson 2 UIH iin gishuun zaaval tusguulaarai gej husch bna. Malchin hund hariutslaha tohoj teneg shiidver gargasnaas hoish mash olon aduu,uher, temee dairch botgo, unaga,

0  |  0
oilgomjgui(66.181.161.104) 2018 оны 11 сарын 02

tenegt hunii erhiig hyazgaarlasan uruvdultei amitad. Mashindaa duu sonsoj bolohgui ch geh shig tegvel anhnaas n uildverlegchdiig hugjim bitgii tavi ged helchku yatsan tolgoin ergetsen niigem be

0  |  0
aaa(66.181.161.26) 2018 оны 11 сарын 01

Маш зөв. Дэмжиж байна.

0  |  0
aaa(66.181.161.26) 2018 оны 11 сарын 01

Маш зөв. Дэмжиж байна.

0  |  0
зочин(66.181.185.192) 2018 оны 11 сарын 01

Уул нь их зѳв зүйтэй заалтууд оржээ Гэхдээ энийг биелүүлэх хугацаа бараг гарахгүй болж байх шив дээ Ерѳнхийлѳгч толгойлоод АН.ынхан эх орноо Украйна болгох ажилаа тѳлѳвлѳѳд эхэлж байх болтой Тэр нь ч зѳв байх. Бидний Монголчууд тайван цагт юм хийж ажиллах дургүй болжээ.

0  |  0
ах хүү(103.229.120.39) 2018 оны 11 сарын 01

Монголд хууль 3 хонодог юм аа. Ерөнхийлөгч үндсэн хууль биелүүлэхгүй байхад жолоч яршиг аа

0  |  0
Эрхзүйн оюутан(103.10.22.47) 2018 оны 11 сарын 01

Нийгэмшиж сурцгаа.Хууль дүрмээ сахин биелүүлэх үүрэгтэй гэдгээ ухамсрал.

0  |  0
Гомболомбодомбо(202.9.43.8) 2018 оны 11 сарын 01

Нээг л их сүржигнэсэн амьдарлаас тасархай шийдвэр гаргалаа даа. Ядаж олон улсын жишгийг судалмаар юм даа. Энэ дүрмийг өөрчилж байгаа улсууд нэлээн тааруухан боловсролтой, сэтгэцийн өөрчлөлттэй гарууд шүү.

0  |  0
Gombo(202.180.220.81) 2018 оны 11 сарын 01

Udahgui martagdana

0  |  0
Gombo(202.180.220.81) 2018 оны 11 сарын 01

Udahgui martagdana

0  |  0
Gombo(202.180.220.81) 2018 оны 11 сарын 01

Udahgui martagdana

0  |  0
Gombo(202.180.220.81) 2018 оны 11 сарын 01

Udahgui martagdana

0  |  0
Gombo(202.180.220.81) 2018 оны 11 сарын 01

Udahgui martagdana

0  |  0
Gombo(202.180.220.81) 2018 оны 11 сарын 01

Udahgui martagdana

0  |  0
Gombo(202.180.220.81) 2018 оны 11 сарын 01

Udahgui martagdana

0  |  0
Зочин(202.179.24.16) 2018 оны 11 сарын 01

ЗӨВ Зарим жолооч бүр месс бичээд улайрчихсан мөртлөө урагшаа ЯВААД л бдаг

0  |  0
зочин(66.181.190.97) 2018 оны 11 сарын 01

цагдаа харангуут утасаа доошлуулад цагдаагүй бол бүгд утсаар ярьдаг ш дээ.ялангуяа эмэгтэйчүүд машинаа гүйцэд маневрлаж чадахгүй бжыж утсаа бариастай яриад бдаг.тархи нь зэрэг олон үйлдэл дийлэхгүй бж.

0  |  0
Туул(66.181.191.39) 2018 оны 11 сарын 01

Маш зев болжээ.

0  |  0
Top