УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.01/ нэгдсэн хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанд хугацаагүй оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлгээс 2018 оны аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу хариу ирүүлэхгүй бол бид хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын даргаас хуралдаандаа оролцох нь зүйтэй гэсэн албан бичгийг АН-д ирүүлсэн. Харин Засгийн газраас өнөөдрийг хүртэл ямар ч хариу бидэнд өгөөгүй. Асуудал улам даамжирч байгаа учир бид байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Тийм учраас бид дараах шаардлагыг дахин тавих шаардлагатай боллоо.
УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттай авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна.
Сонгогчдын итгэлийг алдаж, шударга ёс, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж өөрийн компаниуддаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна.
Энэ бүхнээс алдагдсан боломжуудыг иргэдэд буцаан олгох ажлуудыг УИХ, Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Монгол Улсын 2019 оны төсөв нь аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах гэсэн Үндсэн хуулийн 5.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна гэсэн Үндсэн хуулийн 1.2 дугаар заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрч байгаа. Тийм учраас зөрчлийг арилгатал АН-ын бүлэг хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа үүгээр мэдэгдэж байна” гэлээ.
М.Бүүвэй
Сэтгэгдэл ( 10 )
Энэ УИХ-д сууж буй этгээдүүдийн ихэнх нь ХҮН болоогүй сармагчингууд юм. Тэд эхлээд ХҮН болох шаардлагатай байна шүү...
ан-ын тэнэгүүд худлаа шудрага царайлахаа болио улс орны эз ийг та нар ийм болгоо биз дээ тэр эбигээ оймсийг нь гозолзуулчих тэгвэл дэмжий
ан-ын тэнэгүүд худлаа шудрага царайлахаа болио улс орны эз ийг та нар ийм болгоо биз дээ тэр эбигээ оймсийг нь гозолзуулчих тэгвэл дэмжий
МАНГУУНУУД МАН-ЫГ СОНГОЖ МОНГОЛЫГ ХОРЛОЖ БАЙНА
АН ямар төр барьж байгаа юм уу мангуунуудаа харин АН-ын үед маш их бүтээн байгуулалт өрнөж байсан ажил хийх бүтээсэн бол өр биш харин ажил хийхгүй байж өр тавьсан бол хулгай гэдэг юм. АН-д хэдхэн намын нэр гутаасан хүн байсан бол МАН бол бүлэг МАФИЖСАН НАМ энэ намын үед өөдлөсөнгүй ам долларын ханш 40 хувь унаж авдаг цалин тэтгэвэр 40 хувь буурч бензин шатахуун 350 төгрөгөөр нэмэгдэж өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Дангаараа төр засаг барьж байж засаглаж чадахгүйгээ харууллаа хулгайчид нүүрлэсэн энэ намыг 2020 үсгүй болгох хэрэгтэй. АН-ыг муулах юм тэгээд бариад хийчихсэн нь хаана байгаан
ingej dohio ugch medruulehgyi bol chiv chimeegyi bh sanaatai bna oligtoihon duugar AH iihaan
АН,МАН гээд байх юм байхгүй.Бүгдээрээ луйварчид.Одоо намд итгэх тэнэг Монголд байхгүй.Бүгд долоон уулын цаагуур далд ор
МАН-ынхан төр самарч дууслаа.
АН тэр чигээрээ зайлаасай,,,,
балиар шуналтай луйварчид ард түмнийг доромжилж ханахгүй