“Оюу Толгой” компаниас урьдчилгаа төлбөр авна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

 

"Оюу Толгой" компаниас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах гэрээ байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайдад даалгалаа. Урьдчилгаа төлбөрийг 2012 оноос эхлэн "Оюу Толгой" компанийн төлбөл зохих холбогдох татварын ногдуулалтаас суутган тооцож, урьдчилгаа төлбөрөөс тухай бүр нь хасалт хийх юм байна. Засгийн газар болон "Айвенхоу Майнз Монголиа Инк" компанийн хооронд байгуулсан "Засгийн газрын бонд худалдан авах тухай гэрээ"-нд заасан хү¿г гурван хувиас 1.59 хувь хүртэл бууруулах, Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хөрөнгө оруулагчийн төлсөн хоёр дахь урьдчилгаа төлбөр болох 50 сая ам.долларыг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай учир ийм арга хэмжээ авах болжээ. Хөрөнгө оруулагчтай гурав дахь урьдчилгаа төлбөр болох 100 сая ам.долларыг 2011 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө авахаар тохиролцсон бөгөөд гэрээний дагуу нийт 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт жилийн 1.59 хувийн хүү төлнө. Төлбөрийг хүүгийн хамт хөрөнгө оруулагчийн татварын өрөөс суутгаж тооцож барагдуулахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top