АНУ-ын “The Voice” шоуны од Беверли МакКлеллан нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

  АНУ-ын дуучин, “The Voice” шоуны гуравдугаар байрын эзэн Беверли МакКлеллан өнгөрсөн аравдугаар сарын 30-нд нас баржээ. Тэрээр 49 настай байсан юм. Беверли 2011 онд “The Voice” шоунд оролцохдоо хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэрээр багш, дуучин Кристина Агулератайгаа финалд хүрч, гуравдугаар байрын эзэн болсон юм.

Бүсгүй жилийн өмнө савны хорт хавдартай гэж оношлогдсон байжээ. Өвчний хүнд шатанд орсон байсан тэрээр жилийн хугацаанд эрчимтэй эмчилгээ хийлгэсэн боловч хорт хавдрыг ялж чадсангүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.19.89) 2018 оны 11 сарын 03

Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Top