“Ээж” киноны аймшигт Ченгиз буюу жүжигчин Беркай Атеш

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

  Үзэгчдийг дэлгэцийн өмнө уясаар байгаа Туркийн “Ээж” олон ангит киноны аймшигт хойд эцэг, үл бүтэх этгээд, харгис нөхөр Ченгизийн дүрийг жүжигчин Беркай Атеш бүтээсэн. Ченгизийн дүрийг үзэн ядалт төрүүлж, үзэгчдийн шар үс бостол бүтээсэн түүний талаарх үзэгч таны мэдэхгүй зарим баримтыг сонирхуулъя.

 Беркай Атеш 1987 оны хоёрдугаар сарын 19-нд Истанбулд төрсөн. Туркийн кино, театрын жүжигчин.

Беркай 22 дахь удаагийн “Алтан бөмбөлөг” кино наадмын “Амжилттай залуу жүжигчин” шагналтай. Тэрбээр жүжиглэхийн сацуу өөрөө кино бүтээдэг.

Беркай Атеш театрт ихэвчлэн хүнд дүр бүтээдэг шигээ нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлд үзэгчдийн сэтгэлийг сэртхийлгэм дүр бүтээсний нэг нь "Ээж" киноны Ченгиз.Холбоотой Зураг

Жүжигчин залуу дэлгэцийн том бүтээлд анх 2015 онд “Abluka” киноны Ахметийн дүрд тоглосноор илүү танигджээ. Уг дүрийн дараа найруулагч нарын анхаарал Беркай руу чиглэх болж, “Истанбулын гудамжууд” кинонд урьсан байна.

Беркай Атеш болон Туркийн алдартай жүжигчид болох Жансу Дере, Гонжа Вуслатери, Вахиде Перчин нарын хамтран тоглосон “Ээж” кино 2016 онд дэлгэцнээ гарсан ч одоог хүртэл Туркийн сериалуудын нэгдүгээрт бичигдсээр байна.

Түүнийг “Ээж” кинонд тоглож байхад нь болон киноны дараа Инстаграм хаяг руу нь олон удаа заналхийлэл ирж байжээ. Үүнээс Беркай киноны дүрийг амьдрал дээрх жинхэнэ хүн мэтээр бүтээж чадсаныг, олны үзэн ядалтыг төрүүлснийг харж болно.

Беркай Атешийн хувийн амьдрал нууцлаг. Түүнийг үзэгчид “Ээж” кинонд хамтран тоглосон эмэгтэй жүжигчдээс өөр эмэгтэй хүнтэй олж хараагүй байдаг аж.

Anne Dizisi Cengiz (Berkay Ateş) Kimdir?

anne 9. bölüm

pic

Anne dizisi son bölümden sonra 31. yeni bölüm fragmanı neden yayınlanmadı?

Anne dizisinin kötü adamı Cengiz, Çukur dizisinde yeniden mi dirilecek?

О.Чанцалдулам

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sain(66.181.161.69) 2021 оны 04 сарын 28

Sain jujigchin

0  |  0
zoko(66.181.160.96) 2021 оны 06 сарын 04

chingiz ni mash muuhhhai zerleg dvr bvteesen ch tuuniigeee ih sain toglosoon sn jvjigchin yumaa

3  |  0
eej(66.181.161.8) 2021 оны 06 сарын 04

chingeziig alnaa

1  |  3
зочин(122.201.21.82) 2019 оны 12 сарын 23

энэ кинонд орсон шүү аймаар уур хүрмээр зэрлэг дүр бүтээсэн чадвартай жүжигчин бна лээ

3  |  0
Co(128.199.249.174) 2019 оны 12 сарын 23

Shule Chengiz 2iin dur mash ih zuiliig uguildeg.....

2  |  0
Oyu(202.9.41.44) 2019 оны 12 сарын 23

Sain jujigchid.Byatshan Turna hamgiin mundag ni.

2  |  0
Чингиз(66.181.161.44) 2019 оны 12 сарын 23

Үнэн аймшгийн дүрийг сайн бүтээсэн.

2  |  0
ZALUU(203.91.115.42) 2021 оны 06 сарын 04

turked emegtei huniig mash dooguur uzdeg gazar ugaasaa er ni bi durgui ontsgui humuus bdag

2  |  2
T(202.9.42.145) 2018 оны 11 сарын 02

ERNU hamgiin sain dur buteene gedeg gol duriin jujichin bish esreg duriin jujigchingl heleh baih gej bi boddog muu tal n her huchtei bna tereeree sain talaa gargaj uzegchediin anhaaraliig datna shuudee

0  |  0
zochin(66.181.184.69) 2018 оны 11 сарын 02

Gaihaltai dur buteedin bnaa. Ingej sn jvjiglene gej bodsongvi. Eej gedeg kinog uzeed ooriin erhgvi uurladag blaa. Ene kinog uzeed setgel ih emterdeg shuu.

0  |  0
Top