ХӨВСГӨЛ: Хөвсгөлчүүд орон нутгийнхаа хэрэгцээг хангах улаан буудай хураан авчээ

   Хөвсгөл аймагт ургац хураалт бүрэн дууслаа. Аймгийн тариаланчид нийт 15828 га талбайгаас 25075 тн үр тариа хураан авлаа. Үүнээс улаанбуудай 15600 га-аас 24777 тн ургац буюу нэг га-аас 15,8 центнер ургац авч орон нутгийн гурилын хэрэглээг бүрэн хангах боломжтой болжээ.

Төмс 279 га-аас 2548 тн, хүнсний ногоо 200 га-аас 1740 тн  хураан авчээ. Газар тариалангийн үйлдвэрлэлийг Рашаант, Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган гэсэн 4 суманд 60 гаруй аж ахуйн нэгж эрхэлдэг байна. “Энэ жилийн хувьд хур бороо элбэг дэлгэр сайхан зун болсон учраас тариаланчид өмнөх жилээс харьцангуй их ургац хураан авлаа” гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Батбаяр мэдээллээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page