О.Баасанхүү: Би Засгийн газрыг огцортол нь шахалт үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2018.11.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Төсөв батлах цагаар Ардчилсан нам ажил хаялаа. Үүнээс болж парламент хяналтгүй боллоо. Хяналтгүй болсныг далимдуулж өнөөдөр Захиргааны шүүхийг татан буулгах хуулийн төсөл орж ирлээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Засгийн Газрын шийдвэр, шийдвэрийг биелүүлж буй аймаг, нийслэлийн Засаг даргын аливаа шийдвэрийг Захиргааны шүүхээр авч хэлэлцэхгүй болж байна. Энэ заалт нь маш хортой үр дагавартай. Төрийн өмчийн дарга, прокурорын орлогч УИХ-ын гишүүд ЖДҮДС-аас зээл авсан. Үүнд хэн нэгэн иргэн гомдол гаргах эрхгүй юм байна. Дээрээс нь иргэдийн газрыг албадан авбал гомдол гаргах эрхгүй болж байна. Өөрөөр хэлбэл хуучнаар газар чөлөөлөлттэй холбоотойгоор хүмүүс нийслэлийн Засаг даргын, Засгийн газрын тусгай зээлийн асуудлаар гомдол гаргаж дахин шийдвэрлүүлэх эрх нь хаагдаж байгаа юм.

Би үүнийг улайм цайм луйвар гэж харж байна. Миний зүгээс үүнийг хойшлуулж өгөөч, АН-ыг орж ирэхээр тал талаасаа хэлэлцье гэдэг санал тавьсан боловч харамсалтай нь хүлээж авсангүй. Хэрвээ ингэж батлах юм бол бид ардчиллаас бүрэн ухарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан Засгийн бүрэн эрх ард түмний гарт гэсэн заалт буюу ард түмэн Засгийн газрын дээр байж шүүхээр аливаа асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь мөн Үндсэн хуульд заасан “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй бөгөөд эрх зүйн этгээд байна” гэсэн заалт зөрчигдөнө. Өнөөдөр засгийн бие даасан хаант улстай болох бүтцийг явуулж байгааг би эсэргүүцэж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасахүү мөн ЖДҮДС-ын зээлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Ганцхан Б.Батзориг гэдэг хүн огцрох ёсгүй. Хэд хэдэн сайдыг огцруулах ёстой. Зээл авсан хүн нь огцрохгүй өгсөн хүн нь огцорно гэдэг юу гэсэн үг вэ. Энэ утгаараа Я.Содбаатар сайд огцрох ёстой. Дээрээс нь эрчим хүчийг хэд хоногоор тасалсныхаа хариуцлагыг хүлээж Эрчим хүчний сайд огцрох хэрэгтэй. Шатахууны үнэ хэрээс хэтэрлээ. Шатахууны үнийг буулгаж чадахгүй бол чаддаг хүнээр нь сайд хийлгүүлэх хэрэгтэй. Өнөөдрөөс би Засгийн газрыг огцортол нь шахалт үзүүлнэ” хэмээн ярив.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.72) 2018 оны 11 сарын 03

Та одоо аль намыг төлөөлж байна вэ?Их ярьсанаар асуудлыг шийддэг биш,харин үндэстэйгээр асуудалд хандаж олон түмэн ойлгохоор тайлбарлаж чадвал сонгогчид таныг дэмжинэ.

0  |  0
zochin(66.181.182.80) 2018 оны 11 сарын 03

Irgen bol hurunguu huraalgaad shoron yawdag zaalttai bizdee

0  |  0
зочин(182.160.36.52) 2018 оны 11 сарын 03

Дэмжиж байна

0  |  0
Зочин(202.72.245.203) 2018 оны 11 сарын 02

ӨӨРӨӨ ЭРҮҮЛ ҮҮ

0  |  0
зочин(66.181.184.69) 2018 оны 11 сарын 02

Баасанхүү УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь сонин юм шүү. Сонгогчид ямар ч мэдээлэлгүй, харанхуйгаар сонгосны тод жишээ. Монголд худлаа ярьж чаддаг бол УИХ-ын гишүүн болох магадлал өндөр шүү. Зүгээр л үймүүлэгч Баасанхүү юм шив дээ.

0  |  0
Сах(202.9.42.107) 2018 оны 11 сарын 02

Яг харагдааш. Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бол

0  |  0
зочин(64.119.22.109) 2018 оны 11 сарын 02

Хүрэлсүхийг огцруулах хэрэгтэй. Бүхэл улсыг эзэнгүй байлгаж бүх шатанд завхрал үүсгэсэн ийм мэдлэггүй ЕС байж хэрхэвч таарахгүй. Уруул нь унжаад худлаа томроод байхаас удирдан зохион байгуулах ямар ч чадваргүй нөхрийг төрхмөнд нь даруй буцаах хэрэгтэй.

0  |  0
Bbb(202.126.89.80) 2018 оны 11 сарын 02

Hurtsiin khoni

0  |  0
zochin(103.229.120.202) 2018 оны 11 сарын 02

Chi chadahuu barahuu chamaig hen ch toohgvi

0  |  0
gegeen mini!!!(148.60.92.227) 2018 оны 11 сарын 02

Mongol oron tyibeegdeed dyysah ni dee!ee hairhaan gej?...

0  |  0
ШАХНА ГЭНЭ YY?!(202.9.43.246) 2018 оны 11 сарын 02

БААСАНХYY ЕЕРЕЕ ЯДАЖ Л 5 ХYНТЭЙ АЖ АХУЙ АВЧ ЯВЖ БАС ЗЕВ ШИЙДВЭР ЯГ ЕЕРТ НЬ ХАРИУЦЛАГА ИРЭХЭЭР ГАРГАЖ ЧАДАХ ХYН МЕН YY, ТАМИНЬ ЭЭ!!!!!!??? ХАРИН ЯМАР Ч ЕЕ СЭВИЙГ ХЭН Ч ШАЗУУРТАЙ БАС ШАЗУУРГYЙ ШYYМЖИЛЖ , ЕДЕЖ ЧАДНАА.... ТЭГЭЭД Ч ЯДАЖ ГАНЦ ЯАМАНД ТYШМЭЛ ХИЙЖ YЗСЭН БИЛ YY???? БYР ТОМООР ЯРЬВАЛ БААСАНХYY ЗYГЭЭР Л ЦАГ НЕХЦЕЕГЧ БАС ШАЛ ДЭМИЙ ДОНГОСОГЧ БОЛЖ ХУВИРЧ ЭХЭЛЛЭЭ ШYY!!! УГ НЬ ОВОО ГАЙГУЙ ЗАЛУУ ЮМ БОЛОВ УУ ГЭЖ ХАРААД Л БАС ДЭМЖИЖ БАЙСАН ЮМ. ЭНЭ МАЯГААР БYГД Л НЭГ Л ИХ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ТОМ АМЬТАД... НИДЭР ДЭЭРЭЭ ЧААВААС Л ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА ШYY, ЗАЛУУ МИНЬ

0  |  0
иргэн,(202.179.26.8) 2018 оны 11 сарын 02

Баартай Баасанхүү чадах уу

0  |  0
Top