Улаанцав хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотууд нь хоёр улсын дипломат харилцааны баримт бичгийн зарчмуудыг үндэслэн ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх, хот хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллаж санамж бичиг байгуулав. Санамж бичигт нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанцав хотын орлогч дарга Ван Синуй нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт

  1. Талууд эрх тэгш, харилцан ашигтай зарчмыг үндэслэн эдийн засаг, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гадаад худалдаа, олон улсын тээвэр, ложистик зэрэг салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлнэ

  2. Талуудын холбогдох байгууллагууд нь харилцах зөвшилцөх замаар дээр дурдсан салбарын бодит хамтын ажиллагааг өргөжүүлнэ хэмээн заажээ.

Үүний дараа ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын орлогч дарга Ван Синуй нар мөн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top