Дэлхийн аварга С.Цэрэнчимэд аваргын төлөө барилдана

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Тэмцээн арваннэгдүгээр сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно. Зарим жингүүдэд сорилго барилдаан хийснээр 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгосон юм.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65, 70 кг-ын жингийн бөхчүүд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон тул дээрх жингийн сорилгыг өмнө товлосон хугацаанаас хойшлуулж, аравдугаар сарын 30-нд явуулсан байна.

Сорил барилдаанд 65 кг-д Будапештэд зодоглосон ОУХМ Т.Тулга халз барилдаанд спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар ДАШТ-д хүч үзэхээр болсон. Харин 70 кг-д Будапештийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, ОУХМ Б.Бямбадорж, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэнтэй сорилго хийх ёстой байсан. Б.Бямбадорж бэртлийн улмаас жиндээ зогсоогүй учир Э.Тэмүүлэн Румынийг зорих эрхтэй болжээ.

“U-23”-ын ДАШТ өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдахад эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд А.Батцэцэг мөнгө, 53 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв. Онцлоход, энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд багтаж буй Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 19 насандаа буюу 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Энэ жилийн ДАШТ-д хүч үзэх Монголын багийн бүрэлдэхүүнтэй танилцана уу!

БУХАРЕСТЭД ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэй:

57 кг: Занданбудын Занабазар
61 кг: Цэрмаагийн Чинзориг
65 кг: Төмөр-Очирын Тулга
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74 кг: Занданбудын Сумъяабазар
79 кг: Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ
86 кг: Ганбаатарын Ганхуяг
92 кг: Чинбатын Алтангэрэл
97 кг: Болдбаатарын Одсүрэн
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэй:

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
55 кг: Бат-Оршихийн Болор-Эрдэнэ
57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
59 кг: Нармандахын Наранцацрал
62 кг: Энхбатын Гантуяа
65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
68 кг: Мөнхбатын Хишигмаа
72 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

Зочин [ 103.10.21.77 ]      |     2018 оны 11-р сарын 05 -нд, 09:21 минутанд

За ёстой амны билиг л юм даа гэхээс ккк хурай хурай

аааа [ 202.131.243.190 ]      |     2018 оны 11-р сарын 05 -нд, 03:51 минутанд

Мэдээж оновчгүй гарчиг ч гэсэн сайн талаас нь бодвол амны билгээс ашдын билэг гэж,

өөөөө [ 202.131.243.190 ]      |     2018 оны 11-р сарын 05 -нд, 03:49 минутанд

Ингэж бичихэд юу нь болохгүй байнаа, тэр хүн дэлхийн аварга болохын төлөө барилднаа л гэж ойлго, бүх бөхчүүд л аваргын төлөө барилдана шүү дээ

Ккк [ 202.9.42.210 ]      |     2018 оны 11-р сарын 05 -нд, 01:38 минутанд

Гарчиг нь гэж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юмаа

май [ 103.229.122.41 ]      |     2018 оны 11-р сарын 04 -нд, 01:12 минутанд

12 нд эхлэх тэмцээнд Цэрэнчимэд яахаараа аваргын төлөө барилдах болчихвоо. Ид шид үү эсвэл эргүү сэтгүүлчинцэрийн мулгуу ухаан уу.

Oyuka [ 202.131.225.197 ]      |     2018 оны 11-р сарын 03 -нд, 17:11 минутанд

Delhiin avarga Tserenchimeddeen amjilt yalalt husie.Mongol ulsiin mini neriin huudas bolson delhiin tamirchin shuu.

Irgen [ 103.26.193.106 ]      |     2018 оны 11-р сарын 03 -нд, 12:01 минутанд

Orhon maani haa yavnaa.ter huuhdiig ingeed hohiroogood uldeechih yum bna ldaa

Иргэн [ 203.169.50.115 ]      |     2018 оны 11-р сарын 03 -нд, 09:07 минутанд

Гарчиг аа зөв өгөөч малаа

Мал [ 66.181.161.111 ] 2018 оны 11-р сарын 04 -нд, 06:23 минутанд

Мал аа, сэтгvvлч амны билэгтэйгээр бичиж юу сvртэй мал вэ?

Go to top of page