”Авьяаслаг америкчууд” шоуны хамгийн “гаж” ЗУРГААН оролцогч

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 04

  Ариун Риана - Хэн түүнтэй тоглохыг хүсч байна!

26 настай жүжигчин Риана Жакартагаас ирсэн. Тэр 2017 онд "Авьяаслаг азичууд" шоунд оролцсон боловч тийм ч их амжилт гаргаж чадаагүй юм. Ингээд 2018 оны "Авьяаслаг америкчууд" шоунд оролцон, бүх америкчуудыг айлгахаар шийдсэн нь амжилттай болж, жинхэнэ авьяастнаар тодорсон байдаг.

 

Трой Жеймс - Түүнийг үегүй гэж хэлж болно

Энэхүү залуугийн үзүүлж буй үзүүлбэр үнэхээр аймшигтай харагдаж байгаа биз. Трой шоунд нэг их амжилт үзүүлж чадаагүй ч шоунаас хасагдсаныхаа дараа телевизийн цуврал "Flash"-д оролцох болсон юм.

 

Сэм Уиллс - Инээдмийн жүжигчин гэхэд итгэмээргүй! 

40 настай Сэм Уиллс "Авьяаслаг америкчууд" шоуны 11-р улирлын сүүлчийн шат хүртэл явсан. Түүнийг магадгүй харахад айшигтай үзүүлбэр үзүүлсэн гэж бодож байгаа байх. Гэхдээ үгүй ээ. Тэр зүгээр л юу ч ярихгүйгээр ямар ч хүнийг инээлгэх чадвартай оролцогч гэдгээ харуулж чадсан юм. Сэм Уиллс шоуны үеэр байнга амаа хар скочоор дарж, нүдээ хараар хүрээлдэг байдаг нь үзэгчдийн сонирхлыг татдаг байжээ.

 

Мастер Чи Фейлонг - Кун Фу Мастер


Кун-фу мастер Чи Фейлонгийн өвөрмөц, аюултай үзүүлбэр үзэгчдийн сонирхлыг маш ихээр татдаг. Тэр оюун ухаанаараа цаасыг шатааж, металл халбагануудыг хөмсгөөрөө нугалах, унадаг дугуйг шүдээрээ өргөх зэрэг үзүүлбэр үзүүлдэг. Үнэхээр сонирхолтой... Анх Чи Фейлонг 2014 онд анх тус шоунд оролцож байсан бол 2015 онд дахин зорьж ирсэн юм. Харамсалтай нь, түүний үзүүлбэр тийм ч амжилттай байгаагүй.

 

Лерой Паттерсон - Аюултай!

Калифорни мужид амьдардаг Лерой Паттерсон энгийн л нэг залуу. Гэхдээ түүнд нэг нууц байдаг нь ямар ч өвдөлт мэдэрдэггүй биеийнх нь онцлог. Тэр үнэхээр өвддөггүй гэж үү гэж гайхмаар!

   

Лиоз Шем Тов - Гайхамшигт заль мэх!

Израйлийн Лиоз Шем Тов маш хөгжилтэй байдлаар ид шид үзүүлдэг. Та түүний ид шидийг хэдхэн секунд харахад л бишрэх болно.

      

Б.АМИР

zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха(112.72.2.206) 2018 оны 11 сарын 05

Ариун Рианна Азид түрүүлсэн Америкчуудад оролцоогүй

0  |  0
.(66.181.177.77) 2018 оны 11 сарын 04

USA”s got talent is worse than Cancer

0  |  0
Top