TRQ: ”Оюу Толгой”-н гүний уурхайд 2016-2018 оны хооронд 1.9 тэрбум ам.доллар зарцуулжээ

“Оюу Толгой” төслийн гол хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани 2016-2018 оны хооронд гүний уурхайн төсөлд  1.9 тэрбум ам.доллар зарцуулжээ. Ялангуяа энэ оны III улирлын байдлаар дээрх төсөлд 304.8 сая ам.доллар зарцуулсан байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт 2022 онд бүрэн дуусах төлөвлөгөөтэй бөгөөд нийтдээ 5.3 тэрбум ам.долларыг төсөвлөөд байгаа билээ.

Үүнээс гадна гүний уурхайд гарсан галын шалтгааныг тодруулахаар Австралиас шинжээчид ирж ажиллаж байгаа аж. “Turquoise Hill Resources” компанийн ашиг оны эхний III улирлын байдлаар 15.2 сая ам.доллар болж өссөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлт болсон байна.

Б.Азаа

Zindaa.mn

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

matilda [ 156.0.213.22 ]      |     2018 оны 11-р сарын 06 -нд, 06:04 минутанд

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

Go to top of page