Apple компани анхны 5G сүлжээ бүхий ухаалаг утсаа 2020 онд худалдаанд гаргана

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 04

Технологийн салбарт тэргүүлэгч Apple компани 2020 он гэхэд 5G сүлжээг дэмжих анхны гар утсаа 2020 он гэхэд худалдаанд гаргана гэж мэдээллээ. Тус компани 5G сүлжээг ухаалаг утсанд суурилуулах ажил одоо ч үргэлжилж буй бөгөөд 2019 оны дунд үед туршилтын ажил бүрэн дуусах төлөвтэй байна. Гэхдээ үүнийг суурилуулахын тулд ухаалаг утасны багтаамж, хурд зэргийг одоо байгаагаас 1.5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ажээ.

Өмнөд Солонгосын Samsung компани ирэх 2019 оны сүүл гэхэд ухаалаг утсанд суурилуулж худалдаанд гаргана гэж мэдээлж байгаа ч технологийн зарим нэг асуудал байгаа гэж албан бус эх сурвалж мэдээлжээ.

Б.Азаа

Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top