ХЭНТИЙ: Экспортыг дэмжих төслийг Хэнтий аймагт танилцуулав

   Хэнтий аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хэнтий аймаг дахь салбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран 2018 оны 10 дугаар сарын 25-26 өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажиллаж Экспортыг дэмжих төслийн үйл ажиллагааг танилцуулав. Арга хэмжээний хүрээнд төслийн хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээнүүд, жижиг, дунд ААН-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжууд, “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын талаар хэлэлцэх нээлттэй уулзалт, сургалтыг зохион байгуулсан бөгөөд нийт 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл энэ арга хэмжээнд оролцлоо.

Мөн Хэнтий аймагт эсгий зээгт ширмэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж буй “Хан Хэнтийн гар урчууд” ХХК, Сүхбаатар аймагт мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн  чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж буй  “Дарьт шүтээн” ХХК  нартай үйлдвэрлэлийн байранд зочилж төслийн үйл ажиллагаанд хамрагдахыг урьж зохих зөвлөмжүүдийг өгөв.

Төслийн хүрээнд боловсруулагдсан заавар, журам, аргачлалыг танилцуулж оролцогчдын туршлага, бизнесийн бодит хэрэгцээний талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлэв. Хэнтий болон Сүхбаатар аймгийн аж ахуйн нэгжүүдийг Экспортыг дэмжих төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page