СЭДЭВ: 500 иргэн, 200 өрх амьдардаг БАЛГАС шиг байрны БОДИТ БАЙДАЛ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

Айсуй 2019 оны төсөвт зураг төсөлгүй 375 барилга байгууламж багтсан, гишүүд тус бүр тойрогтоо үр ашиггүй мөнгө татсан зэрэг төсвийн хууль зөрчсөн дуулиан Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд зээл авсан шуугианд дарагдах тийшээ хандлаа. Хүн бүхэн ЖДҮ ярьж суух хооронд төсөвт суух ёстой мөнгө тусгагдаагүй маргаан бас л чимээгүй болж, намжиж магадгүй байна. Юу гэвэл, иргэдийн амь насанд заналхийлсэн барилга байгууламжийн аюулыг арилгах ёстой мөнгө төсөвт суугаагүй нь хэн хүний санааг чилээсэн зүйл болжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35 дугаар байрны 200 өрх айлын 500 оршин суугч орон гэртээ өвөлжих нь бүү хэл хэд хоног өнгөрүүлэхэд ч хэцүү байдалтай байгааг иргэд төдийгүй албаны хүмүүс дуулгалаа. Оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад найман тэрбум төгрөг хэрэгтэй байдаг бөгөөд сүүлийн хэдэн жил төсөвт суулгах гээд чадаагүй байна.

 

Байдлыг тодруулбал, Хан-Уулын 34, 35 дуугаар байрны дээврээс борооны ус гоождог учраас цөмрөлт өгчээ. Иргэд өөрсдөө нурсан дээврээ палк модоор тулж, нуралтыг зогсоох нуруу, тулгуур хийсэн нь өдгөө нурах эрсдэлтэй болж, хана туурга мөөгөнцөртөхөөс гадна тоосго нь бутарсан байдалтай, цахилгааны утсууд ил болж усанд идэгдсэн учраас гал гарах аюултай, өвлийн хүйтэнд нойтон хана хөлдөөд хоёр тал руугаа нурах эрсдэлтэй болсон гэх зэрэг дүгнэлт гарч, Мэргэжлийн хяналтын газраас айлуудыг нүүлгэн суурьшуулахыг мэдэгджээ.

Аль 1962 онд ашиглалтад орж байсан 34, 35 дугаар байрны асуудлыг шийдэж өгөхийг одоогоос арваад жилийн өмнө ихэс дээдэст дуулгаж, албан бичиг хүргэж ирсэн ч огт анхааралдаа аваагүй бололтой. Тэр тусмаа сүүлийн гурван жилд энэ тал дээр тойргоос сонгогдсон гишүүд удаа дараа анхаарал хандуулж, БХБЯ, Нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдад хүртэл албан бичиг өгөөд тусыг эс олжээ. Хамгийн гол нь энэ өвөл тус байрны оршин суугчид өвөлжих аргагүй нөхцөл байдал үүссэн гэнэ. Цуурсан тоосго нь бутарч, хана нь мөстдөг тус байрны хана хэзээ мөдгүй нурах аюултайг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа.

Уг нь энэ тухай асуудал ихэс дээдсийн сонорт хүрч, Байнгын хорооны хуралдаан хүртэл хэлцэгдсэн ч дэмжлэг авсангүй нь төр 500 иргэнийхээ амь насыг нэгэн жарны шахам настай нурж буй барилгад даатгаад орхиж байна гэсэн үг. Дээрх байрыг хамрах тойргоос сонгогдсон гишүүд ТОСК-ийн мэдэлд байх зарим орон сууцанд 200 өрх айлыг өвөлжүүлж, өөрсдөө гадны зээл тусламжаар ирэх хавраас орон сууцыг буулган, шинээр барих асуудлыг шийдэх саналыг салбар яам, Ерөнхий сайд, хотын даргад уламжлаад байгаа аж.

"Одоо ирэх оны төсөвт энэ мөнгө нэгэнт суугаагүй нь бараг тодорхой болж, суулгасан ч энэ өвөл 200 өрх айлыг хаана өвөлжүүлэх вэ гэдэг асуудал бүрхэг хэвээр үлдэж байна. Хэрвээ төрөөс энэ тал дээр арга хэмжээ авч, 200 өрх айлыг өвөлжүүлэх тал дээр анхаарахгүй бол тус байрны оршин суугчид өвлийн хүйтэнд хаашаа явах билээ. Амь насаараа дэнчин тавиад эндээ өвөлжихөөс өөр аргагүй" хэмээн оршин суугчид ярилаа. Тус байрнаас гарч, байр түрээслээд амьдрах санхүүгийн боломжтой иргэд цөөн гэдгийг ч онцолж буй. Учир нь жараад онд энэ байранд орж байсан залуус өдгөө тэтгэврийн насны ахмадууд болсон, цөөн тооны орон сууцыг үр хүүхэд нь уламжлаад явж буй ийм л оршин суугчидтай учраас яах аргагүй гэдгийг ч дуулгасан.


Уг нь 2011 онд “Ашиглагдах боломжгүй” гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаж, мөн 2014 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх ажлын хэсэг тус дүүрэгт дахин төлөвлөлтөөр төсөл хэрэгжүүлэгч Аж ахуй нэгж байгууллагын ажлын явцтай танилцсанаас гадна болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй, нурах аюултай гэдэг нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Мөн эхний ээлжинд буулган, дахин төлөвлөж, шинэчлэн барилгажуулах шаардлагатай байруудын одоогийн нөхцөл байдлыг газар дээр нь очин үзэж, холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн юм билээ. Үүнээс гадна 2015 оны наймдугаар сард аравдугаар хорооны Засаг дарга, тухайн байрыг хариуцсан хэсгийн ахлагч, иргэд, оршин суугч нарын хамт үзлэг хийж, зургаан айлын тааз цөмөрч нурсан байсныг холбогдох газарт мэдэгдсэн байна. Энэчлэн 10-аад жилийн өмнө мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргаж, асуудлыг шийдэхийг анхааруулсан байтал өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, оршин суугчдын амь насанд заналхийлсэн хэвээр байна... 

С.Ууганбаяр

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(99.230.121.244) 2018 оны 11 сарын 08

Нийлж байгаад байраа засаад авахгүй ингэж гоншигнох хэрэг байна уу. Энэ байрыг засвал болно доо

0  |  0
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
Tersluu etgeet(202.9.40.87) 2018 оны 11 сарын 05

Ene ulsiin ih hurliin gishuud ni bugd nuguu onts dumd deer gerdag 9n urlug shig garuud bgaadaa

0  |  0
Gerel(66.181.187.10) 2018 оны 11 сарын 05

uursduu mungu tuluul 70 Nayan sayar bair avdag us Jil bolgon bairnii mungu daatgal iin mungu avdag ail bolgonoos ter avsan munguur muudaj nurah shahsan bairiig nuraagaad shine barilga bariad orshin suugaa dad huleelgej ugch boldoggui yumuu

0  |  0
Top