BBC: Гадаад хэл дээрх ”Шилдэг 100 кино” жагсаалтыг хүргэж байна

BBC-ийн түүхэн дэх гадаад хэл дээрх "Шилдэг 100" киног жагсаажээ. Уг жагсаалтыг гаргахдаа нийт 49 орны 209 кино судлаач, шүүмжлэгчдийн саналыг авсан байна. 

Жагсаалтанд нийт 19 өөр хэлт, 24 орны, 67 найруулагчийн бүтээл багтсанаас Шведийн найруулагч Ингмар Бергманы таван кино, Японы найруулагч Акира Күросавагийн дөрвөн кино, Оросын найруулагч Андрей Тарковскийн дөрвөн кино зэрэг тус тус оржээ. Найруулагч Акира Күросава “Долоон Самурай” кино жагсаалтыг тэргүүлж нэгдүгээрт бичигдсэн байна.

Найруулагч Акира Күросава


Японы алдарт кино найруулагч Акира Күросава нь 1910 оны гурван сарын 23-нд Япон улсын Токио хотын захын дүүрэгт Күросава Исамү, Шима нарын найм дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр 23-хан насандаа гэр бүлийн бүх гишүүдээ алдаж орь ганцаар хоцорсон гэдэг. Уран бүтээлийн замнал нь 1936 оноос эхэлсэн. Түүний хамгийн анхны кино нь 1943 онд хийгдсэн "Жүдогийн домог" /Sanshiro Sugata/ юм. Хамгийн алдартай бүтээлүүдэд "Золбин нохой" /Stray dog/, "Рашомон" /Rashomon/, "Маанаг" /The Idiot/, "Цуст хаан ширээ" /Throne of Blood/, "Дерсу Узала" /Dersu Uzala/, "Долоон Самурай" /Seven Samurai/ зэрэг багтдаг. 

Тэрээр "Рашомон" киногоороо 1951 оны Венецийн кино наадмаас "Алтан арслан" шагнал авснаар дэлхийд танигдаж эхэлсэн. 1975 онд ЗХУ-тай хамтарч хийсэн "Дерсу Узала" бүтээл нь түүнд "Оскар"-ын шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг авчирсан байдаг. Зарим кинонуудаа Ульяам Шекспирийн "Лир ван", "Макбет", "Гамлет", Оросын Ф.И.Достоевский, М.Горький, Л.Толстой зэрэг алдартай зохиолчдын зохиол бүтээлүүдээс сэдэвлэн хийж байжээ.


Жагсаалтанд японы 11, Хятад 6, Тайвань 4, Хонг Конг 3, Өмнөд Солонгос 1 /Найруулагч Пак Чан Вүүк- Old Boy/ зэрэг зүүн азийн орнуудын кино найруулагчдын бүтээлүүд бичигджээ.

100 шилдэг киноны жагсаалтыг хүргэж байна.

100. Landscape in the Mist (Theo Angelopoulos, 1988)
99. Ashes and Diamonds (Andrzej Wajda, 1958)
98. In the Heat of the Sun (Jiang Wen, 1994)
97. Taste of Cherry (Abbas Kiarostami, 1997)
96. Shoah (Claude Lanzmann, 1985)
95. Floating Clouds (Mikio Naruse, 1955)
94. Where Is the Friend”s Home? (Abbas Kiarostami, 1987)
93. Raise the Red Lantern (Zhang Yimou, 1991)
92. Scenes from a Marriage (Ingmar Bergman, 1973)
91. Rififi (Jules Dassin, 1955)
90. Hiroshima Mon Amour (Alain Resnais, 1959)
89. Wild Strawberries (Ingmar Bergman, 1957)
88. The Story of the Last Chrysanthemum (Kenji Mizoguchi, 1939)
87. The Nights of Cabiria (Federico Fellini, 1957)
86. La Jetée (Chris Marker, 1962)
85. Umberto D (Vittorio de Sica, 1952)
84. The Discreet Charm of the Bourgeoisie (Luis Buñuel, 1972)
83. La Strada (Federico Fellini, 1954)
82. Amélie (Jean-Pierre Jeunet, 2001)
81. Celine and Julie go Boating (Jacques Rivette, 1974)
80. The Young and the Damned (Luis Buñuel, 1950)
79. Ran (Akira Kurosawa, 1985)
78. Crouching Tiger, Hidden Dragon (Ang Lee, 2000)
77. The Conformist (Bernardo Bertolucci, 1970)
76. Y Tu Mamá También (Alfonso Cuarón, 2001)
75. Belle de Jour (Luis Buñuel, 1967)
74. Pierrot Le Fou (Jean-Luc Godard, 1965)
73. Man with a Movie Camera (Dziga Vertov, 1929)
72. Ikiru (Akira Kurosawa, 1952)
71. Happy Together (Wong Kar-wai, 1997)
70. L’Eclisse (Michelangelo Antonioni, 1962)
69. Amour (Michael Haneke, 2012)
68. Ugetsu (Kenji Mizoguchi, 1953)
67. The Exterminating Angel (Luis Buñuel, 1962)
66. Ali: Fear Eats the Soul (Rainer Werner Fassbinder, 1973)
65. Ordet (Carl Theodor Dreyer, 1955)
64. Three Colours: Blue (Krzysztof Kieślowski, 1993)
63. Spring in a Small Town (Fei Mu, 1948)
62. Touki Bouki (Djibril Diop Mambéty, 1973)
61. Sansho the Bailiff (Kenji Mizoguchi, 1954)
60. Contempt (Jean-Luc Godard, 1963)
59. Come and See (Elem Klimov, 1985)
58. The Earrings of Madame de… (Max Ophüls, 1953)
57. Solaris (Andrei Tarkovsky, 1972)
56. Chungking Express (Wong Kar-wai, 1994)
55. Jules and Jim (François Truffaut, 1962)
54. Eat Drink Man Woman (Ang Lee, 1994)
53. Late Spring (Yasujirô Ozu, 1949)
52. Au Hasard Balthazar (Robert Bresson, 1966)
51. The Umbrellas of Cherbourg (Jacques Demy, 1964)
50. L’Atalante (Jean Vigo, 1934)
49. Stalker (Andrei Tarkovsky, 1979)
48. Viridiana (Luis Buñuel, 1961)
47. 4 Months, 3 Weeks and 2 Days (Cristian Mungiu, 2007)
46. Children of Paradise (Marcel Carné, 1945)
45. L’Avventura (Michelangelo Antonioni, 1960)
44. Cleo from 5 to 7 (Agnès Varda, 1962)
43. Beau Travail (Claire Denis, 1999)
42. City of God (Fernando Meirelles, Kátia Lund, 2002)
41. To Live (Zhang Yimou, 1994)
40. Andrei Rublev (Andrei Tarkovsky, 1966)
39.  Close-Up (Abbas Kiarostami, 1990)
38. A Brighter Summer Day (Edward Yang, 1991)
37. Spirited Away (Hayao Miyazaki, 2001)
36. La Grande Illusion (Jean Renoir, 1937)
35. The Leopard (Luchino Visconti, 1963)
34. Wings of Desire (Wim Wenders, 1987)
33. Playtime (Jacques Tati, 1967)
32. All About My Mother (Pedro Almodóvar, 1999)
31. The Lives of Others (Florian Henckel von Donnersmarck, 2006)
30. The Seventh Seal (Ingmar Bergman, 1957)
29. Oldboy (Park Chan-wook, 2003)
28. Fanny and Alexander (Ingmar Bergman, 1982)
27. The Spirit of the Beehive (Victor Erice, 1973)
26. Cinema Paradiso (Giuseppe Tornatore, 1988)
25. Yi Yi (Edward Yang, 2000)
24. Battleship Potemkin (Sergei M Eisenstein, 1925)
23. The Passion of Joan of Arc (Carl Theodor Dreyer, 1928)
22. Pan’s Labyrinth (Guillermo del Toro, 2006)
21. A Separation (Asghar Farhadi, 2011)
20. The Mirror (Andrei Tarkovsky, 1974)
19. The Battle of Algiers (Gillo Pontecorvo, 1966)
18. A City of Sadness (Hou Hsiao-hsien, 1989)
17. Aguirre, the Wrath of God (Werner Herzog, 1972)
16. Metropolis (Fritz Lang, 1927)
15. Pather Panchali (Satyajit Ray, 1955)
14. Jeanne Dielman, 23 Commerce Quay, 1080 Brussels (Chantal Akerman, 1975)
13. M (Fritz Lang, 1931)
12. Farewell My Concubine (Chen Kaige, 1993)
11. Breathless (Jean-Luc Godard, 1960)
10. La Dolce Vita (Federico Fellini, 1960)
9. In the Mood for Love (Wong Kar-wai, 2000)
8. The 400 Blows (François Truffaut, 1959)
7. 8 1/2 (Federico Fellini, 1963)
6. Persona (Ingmar Bergman, 1966)
5. The Rules of the Game (Jean Renoir, 1939)
4. Rashomon (Akira Kurosawa, 1950)
3. Tokyo Story (Yasujirô Ozu, 1953)
2. Bicycle Thieves (Vittorio de Sica, 1948)
1. Seven Samurai (Akira Kurosawa, 1954)

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page