Тод манлай уяач С.Ганхуяг: Талийгаач хүү томоотой сайн хүүхэд байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

  Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 13 настай хурдан морь унаач хүүхэд амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 27-нд тус сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр дэх Хүнхэр шанд гэх газарт нутаглаж байсан, Монгол Улсын Тод манлай уяач С.Ганхуягийн хурдан морийг унадаг хүү өөрийгөө боомилж, нас барсан байдалтай олдсон юм. Хүүг хөрш айлын хүн нь морины жүчээнээс олж, цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Цагдаагийн байгууллага урьдчилсан байдлаар хүү амиа хорлосон байж болзошгүй гэдэг таамаг дэвшүүлж буй юм. Уг хэрэгт холбогдуулан уяач болон ойрын айл саахалтын айлуудаас мэдүүлэг, тайлбар авсан байна.

Монгол Улсын Тод манлай уяач С.Ганхуягаас болсон явдлын талаар тодрууллаа.

-Таны хурдан морь унаач хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед яг юу болсон юм бол?

-Яг ийм зүйл болоод гэдэг юм уу, яагаад амиа алдсаныг нь хэлж мэдэхгүй байна. Ийм хэрэг явдал болсон нь харамсалтай байна. Цагдаагийн байгууллага хүүг амиа алдсан шалтгааныг тогтоох байх. Аймгийн цагдаагийн газраас баг бүрэлдэхүүн ирж, хэргийн газар, үзлэг шалгалт хийгээд явсан.

-Тухайн үед талийгаач гэртээ ямар хүмүүстэй хамт байсан бэ?

-Гэрт хэдэн охид, хүүхнүүд байсан. Би адууны эрэлд явчихсан байсан юм.

-Хүү ямар зан араншинтай хүүхэд байсан бэ?

-Элдэв зан аашгүй, томоотой,сайн хүүхэд байсан. Нутгийн ойр айл саахалтынхан биднийг мэднэ дээ. Хүүг ямар нэгэн байдлаар дарамталсан ч юм уу, бидний хооронд таарамжгүй харилцаа байгаагүй. Талийгаач маань хотод гэртээ байж байгаад саяхан ирсэн байсан.

-Талийгаач хүү аль нутгийнх вэ. Аав, ээж нь хаана байдаг вэ?

-Улаанбаатар хотынх. Аав, ээж нь бол хөдөөний хүмүүс л дээ. Гэхдээ одоо хотод байдаг. Хэрэг явдал болсны дараа аав, ээж нь энд ирсэн. Бид ажил явдлыг нь хийгээд байна.

 


С.Ганхуяг уяачийн танил нэгэн “С.Ганхуяг уяач бол тохитой, томоотой сайн залуу байдаг” гэж ярьсан. Морь сонирхогч, уяачдын дунд “Бандгай” хэмээн алдаршсан манлай уяач С.Ганхуяг нь улсын наадмаас 20 түрүү, 47 айраг хүртсэн Монгол Улсын тод манлай уяачдын нэг юм. Тэрбээр өөрийн хурдан хүлгийг уяж сойхын хажуугаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Макс" группийн захирал, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатар, П.Энхмөнх  нарын хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулж, олон наадмаас түрүү, айраг хүртсэн уяач юм.

Тод манлай уяачийн хурдан морь унаач хүүгийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

 

ZINDAA.MN

Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэд(66.181.180.108) 2018 оны 11 сарын 07

Мал тамалсан хүнийг манлай уяач гэдэг хэрэг үү?

0  |  0
123456(202.21.100.210) 2018 оны 11 сарын 07

naad noxor chin no-toi bna shuu

0  |  0
Bolod(172.58.41.45) 2018 оны 11 сарын 07

Gay uim bishuu. Huuhediig nuguu ui yatsiin bishuu. Tegeed....

0  |  0
ИРГЭН(202.179.27.105) 2018 оны 11 сарын 06

ЭНЭ БҮДҮҮН Л ХИЙЧИХГҮЙ ЮУ ДАА

0  |  0
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
зочин(66.181.160.1) 2018 оны 11 сарын 06

Унаач хүүхэдтэй хүн адуу агуулдаг хүнтэй л бж таараашд өөрөө яваал хөгийн юм яриал хүний хүүхдийг бас арай юмаа

0  |  0
Uyach(174.231.163.71) 2018 оны 11 сарын 05

Joohon shiryyleed booson arai l dendyylsen baij

0  |  0
зочин(103.9.88.162) 2018 оны 11 сарын 05

Хүүхэд амиа хорлоно гэж юу байхав дээ ,шалгаагүй байж дүгнэлт гаргадагаа болих хэрэгтэй

0  |  0
зочин(202.131.243.186) 2018 оны 11 сарын 05

ер нь уяач, бөх гэж юу хийдэг новшнууд вэ? улсад юу бүтээж гийгүүлж байна, тэнэг хулгайчууд

0  |  0
иргэд(66.181.180.108) 2018 оны 11 сарын 05

Тод манлай уяач гэж нийгэмд юу бүтээж,ард түмний амьдралд ямар хувь нэмэр оруулсан хүнд ямар шалгуураар олгодог хэнд хэрэгтэй цол вэ?баримттай тайлбар өгөөч.

0  |  0
Бөө(122.201.21.55) 2018 оны 11 сарын 05

Наад хүүхэд чин хорлогдсон байна шүү. Сайн шалгаарай. Уяач ноотой шүү

0  |  0
иргэн,(202.179.24.189) 2018 оны 11 сарын 05

Эрхэм Уяач гуайг сайн Шалгах хэрэгтэй өнөө цагийн Баян тарган Улс Хүний амийГ Нохойноос дор үздэг болсон цаг

0  |  0
батхүү(202.9.41.142) 2018 оны 11 сарын 05

үүнийг сайн шалгах хэрэгтэй ядуу байхын зовпон хэцүү шүү баячуудын зугаа цэнгэлыг ядуу хүн даахгүй шүүдээ өдийд морио уяуулдаг уих гишүүн хэргийн хаалгачихсан байгаа даа энэ мөнгө үү ямар нэг болохгүй зүйл харсан эсвэл сонссон байгаа даа хөөрхий минь ум ма ни бад ми хум

0  |  0
zochin(182.160.33.167) 2018 оны 11 сарын 05

ooroo aduun” ereld yavdag l gene shuu.kkkk.kheden balai yumnuudiin zugaag gargakh gej laitai yum be yasan.gert khuukhduudiig bailgaj bdag yum uu?khicheel surguul”d yavdaggui yum uu?arai arai

0  |  0
Top