Селена Гомес эмнэлгээс гарчээ

Дуучин Селена Гомесийн бие организм дахь  цагаан эсийн тоо эрс цөөрч, сэтгэлзүйн тогтворгүй байдалд орсон тул эмнэлэгт сар орчмын хугацаанд хэвтэж эмчлүүлэхэд хүрсэн.

Тэгвэл HollywoodLife-ийн мэдээлснээр дуучин бүсгүй эмнэлгээс гарчээ.  “Гомесийн бие дээрдсэн. Таамаглаж байснаас богино хугацаанд сэтгэл санаа нь сэргэлээ. Одоо эмнэлгээс гараад гэр рүүгээ явна. Гэвч ойрын хугацаанд амар тайван байх нь маш чухал” гэж HollywoodLife  мэдээлжээ.

Хуучин найз залуу, дуучин Жастин Бибер нь Хэйли Болдуинтай сүй тавьж, мөдхөн хуримын зараа тарааж магадгүй байгаа тухай мэдээлэл Селена Гомест хүндээр тусч, сэтгэл санаа нь тогтворгүй байдалд орсон гэж хэвлэлүүд мэдээлсэн.

“Селена их эмзэг, мэдрэмтгий цэцэг шиг бүсгүй. Жастин болон Хэйлигийн хуримаа хийж магадгүй тухай мэдээг их хүндээр хүлээн авсан. Эмч нар Селена Гомесийг эмнэлгээс гарсан ч гэсэн нэг хэсэгтээ зөвхөн амарч, ямар нэгэн ажил хийхгүй, өөрийгөө хүчлэхгүй байхыг сануулсан” гэж People мэдээлжээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zozin [ 103.212.119.162 ]      |     2018 оны 11-р сарын 05 -нд, 23:07 минутанд

Hoorhon sh dee ene savaagyi erchuudiin gai. Gai

Go to top of page