“Чингис хаан” одонг хүртэх эрхтэй, дэлхийд Монголоо сурталчилсан хүн байхгүй гэж үү?

2018 оны 11 сарын 06

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг дор Үндэсний бахархлын өдрөөр “Чингис хаан” одонг тусгай шалгуур давсан эрхэмд гардуулдаг билээ. Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн материалуудаас шалгуурт тэнцсэн хүн байхгүй учраас шагналыг өгөхгүй, өнжиж байгааг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ. Харин үүнээс үүдсэн маргаан салбар салбарт өрнөж эхэллээ.

Тухайлбал, утга зохиолын салбараас Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртэж байхад олон хэл дээр зохиол бүтээлээ хэвлүүлж, Монгол Улсаа дэлхий дахинаа сурталчилж буй Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсан “Чингис хаан” одон яагаад хүртэж болдоггүй юм. Мөнхүү Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар тус одонг хүртэж болсон байхад дэлхийн олон тайзан дээр түүнтэй мөр зэрэгцэн дуулсан төдийгүй олон улсын тэмцээнд шил дарсан амжилт гаргаж, дэлхийн сонгодог урлагийн бүхий л том театруудад уригдаж дуулж яваа,  Гавьяат жүжигчин Э.Амартүвшин яагаад шалгуур хангадаггүй юм гэх зэргээр шүүмжлэл өрнүүлээд эхэлсэн байна.

Харин нөгөө талаас заавал жил бүр олгох дүрэм журамгүй “Чингис хаан” одонгийн шалгуур чанга, босго өндөр байх ёстой. Тиймээс зөв гэсэн нь ч байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ тухай дурдахдаа "Чингис хаан одонгийн эзэнд төрийн бус байгууллага болон иргэдээс санал ирүүлдэг. Энэ жилийн хувьд 5-6 хүний материал ирүүлсэн байсан. Гэхдээ энэ хүмүүс дунд өмнөх жилүүдийн Чингис хаан одонгийн шалгуурт тэнцэх хүн байгаагүй учраас энэ жил Чингис хаан одонг гардуулахгүй гэж үзсэн. Ер нь бол энэ шагналыг заавал хэн нэгэнд олгоно гэсэн зүйл байхгүй, шалгуурт тэнцсэн хүн байх ёстой" гэсэн тайлбарыг албан ёсоор өгчээ.

Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын энэ байр суурьтай дөрөө харшуулан салбар салбарынхан өөрсдийнхөө шилдгийг дор бүрнээ тодруулаад эхэлсэн нь чамгүй бухимдасных биз ээ. Тухайлбал, дуурийн дуучин Э.Амартүвшин  ОХУ-ын Улаан-Үд хотод 2011 онд болсон дуурийн дуулаачдын “Байкал” олон улсын уралдаанд  тэргүүн байр эзэлсэн цагаас хойш ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдааны II байр, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн, Барселонд болсон Каталоны  их дуучин, тенор  Франциско Винасын нэрэмжит олон улсын 50 дугаар уралдаанд II байр эзэлж, орос дуу хамгийн сайн дуулсны төлөө болон Сабадель хотын Дуурийн анд нөхдийн холбооны гэсэн хоёр тусгай шагнал, Их Британид болсон “BBC Cardiff Singer of the World” олон улсын уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын Сөүл хотод болсон “Seoul international music competition” наадмын III байр тус тус эзэлсэн, дэлхийд данстай дуучин учраас салбарынхан одонгийн шалгуур хангасан гэж үзэх нь аргагүй. Үүнээс гадна дэлхийд алдартай олон дуурьт амжилттай дуулсан гэдгийг ч давхар дайсан байна.

Тэгвэл, зохиолч Ч.Галсан бол Монголоос уран бүтээлээрээ өрнө дахинтай шууд харилцаж, өөрийн гэсэн уншигчидтай болсон цорын ганц зохиолч төдийгүй Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн арав дахь, Ази тивийн анхны зохиолч гэдгээрээ алдартай нэгэн. Мөнхүү дэлхийд алдар, бүтээл нь түгсэн Германы алдарт зохиолч Эрвин Штритматер, нэрт эрдэмтэн Эрика Таубе нараар бүтээлээ үнэлүүлсэн Азийн анхдагч зохиолч юм.

Тэрбээр “Эр хар сур”-аас эхлээд монгол хэл дээр арваад ном, герман хэл дээр 1981 оноос эхлэн 18 ном, англи хэл дээр арваад ном хэвлүүлэн, дэлхий дахинаа бүтээлээ танилцуулсан уран бүтээлч. Ч.Галсан Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Оросын Холбооны Тува улсын Урлаг, соёлын Гавьяат зүтгэлтэн болж, Бавар муж улсын уншигчдын нэрэмжит шагнал, Герман хэлээр зохиолоо бичиж, дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал, жил бүр герман хэлээр гарсан уран зохиолын шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг "Дуу амрах цагаар" туужаараа, Герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан учир Х.Додрерийн шагналыг, улс түмний хооронд соёл түгээх ажилд гаргасан өндөр амжилтыг үнэлэн олгосон ХБНГУ-ын Холбооны Гавъяаны загалмайн одон тус тус хүртэж байжээ.

Үүнээс гадна спортын салбараас ч “Чингис хаан” одонгийн шалгуур хангасан тамирчдыг тэгвэл нэрлэж болно. Олимпийн хоёрхон аваргын нэг нь хүртсэн юм чинь нөгөө нь яагаад болохгүй юм гэж санал болгож ч болох байлаа. Шинжлэх ухаан, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд ч олон бий. Тэр бүхнийг нэг жил ч гэсэн алдалгүй урамшуулсан бол харин ч энэ шагналын үнэ цэнэ, үнэлэмж өндөр хэвээр, төрийн хүндэтгэлт ёслол жамын дагуу болох байсан бус уу. "Өгөх хүн олдоогүй" гэдэг тайлбар Чингисийн одонг шаардлага өндөртэй гэж харагдуулахаасаа илүү ашиг сонирхлын зөрчилтэй юм шиг санагдуулахаар сонсогдоод байгаа юм. Нөгөөтэйгүүр одоогийн Ерөнхийлөгч өмнөх нэг Ерөнхийлөгчийнхөө гаргасан зарлиг, түүнийг дагалдуулсан журмыг зөрчиж, төрийн нэр хүндтэй шагналыг өнжөөх болсон нь хачирхалтай.

Сануулахад, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ-аас сайшаан дэмжиж, 21 дүгээр тогтоол баталснаар  энэхүү одонг буй болгож, Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 2005 оны долдугаар сарын 11-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 171 дүгээр зарлигаар “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг баталж байжээ.

Журамд, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улсын гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд “Чингис хаан” одонг олгоно гэж заасан байдаг.

Мөн журамд, жил бүр Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр зарлиг гарган, уг одонг олгох, мөн өдрөөс 10 хоногийн өмнө “Чингис хаан” одонгоор шагнах хүнийг олон нийтэд зарлах, одон гардуулах ёслолыг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулахаар заажээ.  “Чингис хаан” одонг гардуулах ёслолын үндсэн зохион байгуулалт, одон хүртэгчийг алдаршуулах, тэдэнд үзүүлэх урамшуулал зэргийг мөнхүү журамд ч мөн тусгасан байдаг.  

Үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч нарын зарлигаар “Чингис хаан” одонг анх гардуулж эхэлснээс хойш Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Улсын Бага хурлын дарга, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, академич Х.Намсрай, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин  Г.Ариунбаатар, хамгийн сүүлд өнгөрсөн жил олимпийн аварга Н.Түвшинбаяр нарт олгосон билээ.

С.Баяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 76 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.38.18) 2018 оны 11 сарын 09

Бадарууган байна

0  |  0
Зочин(66.181.176.11) 2018 оны 11 сарын 09

Монголын нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв байна арлын японы бүх рекордыг эвдсэн ойрын зуун жилд эвдэгдэхээргүй амжилтын эзэн Хакухо аварга бна,мөн улсад 8 дараалан түрүүлсэн ,нийтдээ12 түрүүлсэн үндэсний спортын рекордын эзэн дархан аварга дэргэд чинь бна гм маш олон хүн бий .Одоо өгөхгүй 2 жил ч өгөхгүй байж болно 3 дахь жилээс агах монголыг эвлэлдэн нэгтгэх сэтгэлтэй атаа чөлөөг ардаа тавьсан удирдагч гарч ирэх нь тодорхой доо.

0  |  0
Зочин(122.201.24.40) 2018 оны 11 сарын 08

Шагнал нэр алдарт дурлах залхуу Монголчууд. Мунхаг муйхар сүсэгт идэгдсэн сүүсэгтэн Монгол.Сэржсэргэх босох мандах цаг нь болсон шинэ Монгол.

0  |  0
ЮУН ШАГНАЛСАГ(182.160.39.97) 2018 оны 11 сарын 08

ЧИНГИСИЙН ОДОН БИШ ЧИНГИС МАЯГААР ЦЭЭРЛҮҮЛЭХ ХҮН ИХ БОЛСОН ДОГ ОО.

0  |  0
батэрдэнэ аваргын хү(78.209.187.2) 2018 оны 11 сарын 08

улс орноо ингэж авч явж байж үхсэн элэнцгийн чинь чингис хаан одон бэ миеэгийн хүүд өгөх үү санжийн баярт өгөх үү эсвэл чамд өгөхийм уу чамд одон медалаас өөр санаа зовох юм алга уу. монголчууд ганц З Энхболдод ч биш надад ч бусдад ч муухай харагдаж бна

0  |  0
нүд чих(202.9.42.140) 2018 оны 11 сарын 07

Лодонгийн Түдэвт өгөх нь зөв.Дэмбэрэл,Почир,Багабанди,Гончигоо нарт дэий шахуу юм.

0  |  0
нүд чих(202.9.42.140) 2018 оны 11 сарын 07

Болзол өндөр байх нь зөв.Олимпын 2 аваргын нэгд нь өгөөд нөгөөд нь өгсөнгүй гэнэ үү.Түвшинбаяр бол 2 удаагийнхад оролцоод аварга,дэд аварга болчихсон онцгой хүн. Чинаагийн Галсангийн тодорхойлолт ирээгүй юм боловуудаа.Ирсэн тодорхойлолтууд нь бөөн дурууд байж дээ.Энд.нэг их олон юм бичиж хатгаас хийх хэрэггүй юм бишүү С.Баяр аа??

0  |  0
ач(202.55.188.45) 2018 оны 11 сарын 07

Монгол хүмүүс Чингисийн одон авах байсан бол манай улс ийм ядуу дээр нь оюуны хоосролд автаж гадныхан монголыг удирдаад явахгүй л дээ

0  |  0
Батжав(202.9.42.32) 2018 оны 11 сарын 07

Бараг Нобелийн шагналын эзэн байхад болох Лодонгийн Түдэвт ѳгч яагаад болохгүй гэж.

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 11 сарын 07

З.Энхболд-д монголчууд тэнэг харагдаад байна л даа, 2016 онд дэмжээгүй учираас

0  |  0
MGL(202.131.246.238) 2018 оны 11 сарын 07

muugaar surtalchilsan gewel 76 hun bgaa daa

0  |  0
Зочин(103.26.194.66) 2018 оны 11 сарын 07

Уг шагналыг санал оруулдаг хүн нь 12 оны ялагдлын хорсол нь дуусаагүй байгаа Энхболю байхад бүх хүмүүс муухай харагдаад энэ лав надад манай намд санал өгөөгүй дээ гэж бодогдоод өгөх хүн яаж олдохов дээ.Тамирчдаас 12 удаа түрүүлсэн дархан аварга Батэрдэнэ ,мэргэжлийн сумод 41 түрүүлсэн олон рекордын эзэн Хакухо байна .Л.Түдэв гуай байна гм олон хүн бий дээ.

0  |  0
Зочин (202.21.106.157) 2018 оны 11 сарын 07

Багабанди Очирбат Дэмбэрэл нарт яагаад өгсийн бол. Ийм том шагнал нүдээ олохгүй байна.Тэд том шагналын нэр хүндийг унагаж байна.

0  |  0
khishigee(202.9.41.90) 2018 оны 11 сарын 06

Bii sergelen emchid olgoyo

0  |  0
Боролдой(66.181.160.35) 2018 оны 11 сарын 06

Оюун ухааны багш Хатанбаатарт олгомоор санагддаг. Түүний гавьяа цаглашгүй.

0  |  0
зочин(202.72.245.122) 2018 оны 11 сарын 06

Доржзодовт өгчих өө

0  |  0
zochin(202.179.27.188) 2018 оны 11 сарын 06

Sharavaas uur hun alga. Busad ni nudnii bulainuud

0  |  0
Зочин(66.181.161.2) 2018 оны 11 сарын 06

Хакухо аврагад өгчихөө

0  |  0
Zol(202.9.41.96) 2018 оны 11 сарын 06

Hamgiin zevuun hudlaa shudarga tsarailj shudarga dur esgegch ni bagahaan bandi shuu

0  |  0
Зочин(183.81.171.2) 2018 оны 11 сарын 06

П.Очирбат, Багабанди, Гончигдорж, Содном, Дэмбэрэл, Бямбасүрэн нарт өгсөн нь тун тоогүй. Энэ шагналыг 5 жилд нэг удаа, тун сайн тунгааж байж өгөх ёстой шагнал даа. Тэгэхгүй бол нэг хүнд навс унасан.

0  |  0
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
erhemee(66.181.166.36) 2018 оны 11 сарын 06

boldod turiin shagnal, ariunbaatar, demberel, gonchigdorj nart chingiin odon unenhuu ahadsan. ariunbaatar end tend ochood shalchiganahaa bolih heregtei. Amartuvshin bol ariunbaataryn hajuud hamaagui chadaltai hoolotoi gehdee denduu daruuhan hun yum. gehdee dandaa uls tur, urlag, sport bolchood bna. mundag zohiolch, emch, bagsh, ingener, uurhaichin, malchin ntr geed shaal oor salbaraas hai l daa.

0  |  0
Zochin(122.201.24.69) 2018 оны 11 сарын 06

Odoo ergeed harahad Bagabandi ni hamgiin muuhai hun bj dee

0  |  0
зочин(59.153.112.169) 2018 оны 11 сарын 06

Тамгын газрын дарга нь энэ Энхболд гэж газар шагайсан хүн байхад энэ Баттулга ерөнхийлөгчид хүмүүсийн хийсэн сайн сайхан зүйл огт харагдахгүй зөвхөн муу муухайг харж бодож байх нь аргагүй. Өөрөө сайн юм харъя гэж бодсон ч Энхболдоосоо болоод олж харж чадахгүй.

0  |  0
Зочин. (59.1.174.151) 2018 оны 11 сарын 06

Бямбасүрэн гуай Содном гуай 2 л тэнцжээ. Бусад нь угаасаа булхай гэдэг нь харагдаж бн.

0  |  0
GAL(59.153.84.250) 2018 оны 11 сарын 06

БҮТЭН 1ЖИЛД БАХАРХАХ ХҮНГҮЙ УЛС АРД ТҮМЭН БНА ГЭВЭЛ ТЭГВЭЛ ГУТАМШИГ ШҮҮ

0  |  0
Бухимдаа(124.158.109.140) 2018 оны 11 сарын 06

одонтонгуудын хоёроос бусад нь Монголдоо тус хийгээгүй, харин гайгүй сайн ус хийсэн улс байсан даа. Бид тэгээд л залбирах шахуу болж, ”хааны шинэ хувцас” шиг хачин их магтаад л... Диваажинд очих хүн цөөхөн дөө...

0  |  0
Зочин(203.91.112.198) 2018 оны 11 сарын 06

энэ одонг авах болзол хангасан хүн бол н энхбаяр мөн их өр тэгэлсэн мянганы замыг тависан бусад нь үүний хажууд еоео дэмбэрэл гончигоо нар юу хийгээв одонг улс төржүүлэхээ боль нэг бол мисс хүүхнүүдэд өг

0  |  0
Mongol hyy(66.181.160.24) 2018 оны 11 сарын 06

Amartyvshin Galsan Badaruugan uguh heregtei uur hyn bhgyi bh ene jil unjuud ireh jil martagnuulj bgaad ebad uguh ni l de tegeed 20 ond an yalbal mongol ulsiin baatar bolgono

0  |  0
zochin(66.181.185.101) 2018 оны 11 сарын 06

Ogohgvi baisan ni deer vne tsenetei heveer ni bailgadaa Deerhi nuhod ch zarim neg ni tenetsehgvi l hvmvvsdee toriin tergvvnvvd yamar gaviya baiguulsan yum uul uurhaig vgvi hiiltsej unoodor ch ichihgvi idej uultssaar baigaa

0  |  0
зочин(103.111.68.3) 2018 оны 11 сарын 06

ЭНЭ ШАГНАЛ НҮДЭЭ ОЛНО ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМАА ДАА. ОЧИРБАТ, БАГАБАНЬД, ГОНЧИГДОРЖ, ДЭМБЭРЭЛ ГЭСЭН ХҮМҮҮС ЭНЭ ЗЭРГИЙН ГАВЪЯА БАЙГУУЛЛАА ЮУ. ЭНЭ ХЭДИЙГ ЯАСАН ГЭЖ ИХ ХААНЫ ОДОНГООР ШАГНАВ. НААД ШАГНАЛЫН ЧИНЬ ҮНЭ ЦЭНЭ ГЭЖ АЛГА БОЛЛОО

0  |  0
зочин(43.228.129.161) 2018 оны 11 сарын 06

Яс үнэндээ бол Баттулга бол З,Энхболдын утсан хүүхэлдэй байхгүй юу зи ямар хор өгнө түүнийг уудаг, уураг тархиных нь хэмжээ тэр, монголын төрийг хутган үймүүлэгч хорчин гар далд ороосой хулгайч нохой гэрийн хаяагаар шагайж байгаа мэт,,,

0  |  0
иргэн(202.9.43.205) 2018 оны 11 сарын 06

Дээр байгаа улс төрчид юу хийсэн бэ. Бид яагаад ийм ядуу амьдарч байна. Тэдний хийсэн ажил, үр дүн нь ийм байна Тэгэхээр иймэрхүү хүмүүст өгөөд байхаар хэрэггүй лдээ.

0  |  0
asd(203.91.115.46) 2018 оны 11 сарын 06

yahaaraa odon avsan humuus ni ihenh ni uls turiin humuus bga ym be

0  |  0
.(139.5.218.112) 2018 оны 11 сарын 06

Юу вэ? Тоон дотор үсэгнүүд цохиж явах чинь.

0  |  0
Уншигч(66.181.187.143) 2018 оны 11 сарын 06

Монголоо гэсэн бол өдийд бид ”Бар улс” болчихсон байх байлаа. Гэтэл одон авсан нөхөд юу хийсэн байна. Өр л хийж. Шударга ёс алдагдаж, авилга цэцэглэсэн. Тэгээд хэн одон авах ёстой гэж?

0  |  0
ҮНЭН(150.129.141.160) 2018 оны 11 сарын 06

АВАХ ХҮН БАЙЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ АВАХ ЁСТОЙ ХҮНДЭЭ ӨГӨХГҮЙ ГЭСЭН АРЧААГҮЙ ЗАН ГАРГАЖ БНА ПИЗДАНУУД

0  |  0
Тэнэгт (103.26.194.58) 2018 оны 11 сарын 06

заззз, юун шагнал мантай. Угаасаа луйварчиддтай эн зэрэгцэж ямар балуугаа хийнэ. Сайд асан Бямбасурэн гуай тэргуутэй 2 цал бууралууд авах естой бсан бж магадгуй. Дэмбэрэл, Багабанди, Очирбат, Гончигдорж гэх мэт луйварчидын одонг хураасны дараа л шагналаа ургэлжлуулмээр бна.

0  |  0
иргэд(66.181.180.108) 2018 оны 11 сарын 06

Шагналын нэр хүнд навс унасан-энэ чиглэлийн нүд сохорсон үед үүнийг яриад яахав,урд нь дэмий шахуу хүнд олгосон шагналаа буцааж авмаар юм,тэгвэл нэр хүнд нь сэргэж магадгүй

0  |  0
Зочин (66.181.185.222) 2018 оны 11 сарын 06

АНХ САНААЧИЛСАН ХАР МӨРТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ӨМНӨХ ХАР МӨРТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ШАГНАЖ БАЙЖ , ЭНЭ ШАГНАЛЫН ШАЛГУУР МАШ ӨНДӨР БАЙХ НЬ ЗӨВ , ДЭЭРХИ ЗОХИОЛЧ ДУУЧИН ХОЁР ЭРХЭМ ЭНЭ ШАЛГУУРТ АРАЙ Л ТЭНЦЭХГҮЙ .

0  |  0
Zochin (139.5.216.191) 2018 оны 11 сарын 06

Mongol tsusnii gadnii irgen mongold setgeltei gadaad hvn ch bj blon zaabal neg l eruunhiilugch erunhii said iig- n darga bsan ch hvn bh shg bvtehgui ee absan hvmvvs ni

0  |  0
Харамсаж байна(122.201.27.130) 2018 оны 11 сарын 06

Харин тиймээ энэ 3 сая монголчуудын дотор за яахав хүүхэд багачууд өсвөр үеийнхэн мэдээж үгүй л дээ гэхдээ тийм хүн алга гэнээ Уг нь Монголынг Оюун ухаанаар нь дэлхийд таниулсан Хатанбаатар гэж хүн байгаа шүү дээ Монголчууд энэ талаараа Геннесийн номонд ч бичигдлээ Харамсалтай байна

0  |  0
Данзан(66.181.182.144) 2018 оны 11 сарын 06

Амартувшин, Чинагийн Галсан гуай хоерын нэг нь хуртэх л естой байж дээ. Эргуу оркуудаа ямар ч боловсролгуй зугээр л нэг панзчингаар еронхийлогоо бллгосны гор энэ.

0  |  0
зочин(139.5.216.36) 2018 оны 11 сарын 06

Энд байгаа авсан хүмүүсээс нэг нь ч шалгуурт тэнцсэнгүй. Эднээс буцааж аваач? Ичмээр юмаа

0  |  0
Үнэн(202.9.41.80) 2018 оны 11 сарын 06

Гончигдорж, Очирбат, Дэмбэрэл, Багабанди гэсэн луйварчдад энэ шагналыг өгөх ёсгүй байж дээ. Шагналыг доромжилсон хэрэг байна.

0  |  0
үнэээээн(103.212.116.59) 2018 оны 11 сарын 06

гончигдорж, дэмбэрэл, очирбат бас тэр нэг орос авгайтай ерөнхий сайд хэн билээ эднүүс л илүү л байгаам да сда юмаа

0  |  0
МОНГОЛ(202.9.42.198) 2018 оны 11 сарын 06

ОДОО ИНГЭЭД БАРЬЦААД ЭХЭЛЖ ЭНЭ ТОМ ШАГНАЛЫН НЭР ХYНДИЙГ БYР БУУРУУЛЖ БАЛЛАНА ШYY..... ОЧИРБАТ, БАГАБАНДИ, ГОНЧИГДОРЖ, ...... ИЧИЖ YХЭХ БАГАДАХ ЮМ ДАА.....

0  |  0
Ами(185.188.6.150) 2018 оны 11 сарын 06

Ой тогтоолтын Хатанбаатарын шавь нар дэлхийд Монгол хүний ой тогтоолт оюуны чадлыг таниулж бишрүүлж бас тулган хүлээлгэж байгаа. Хятадын телевизээр , Оросын телевизээр гарч биширүүлж байгааг харсан, бас бахархсан шүү. Монгол хүний оюун ухааныг дэлхийд олон удаа гайхуулж байгаа мастеруудын багш нь нутагтаа олимпын аврагаас дутахгүй л хүндлэгдэх ёстой байх. Бие бөх бол гагцыг ялна оюун бөх бол сая живааг ялах бус уу

0  |  0
Иргэн(45.117.35.21) 2018 оны 11 сарын 06

Гончигдорж,Дэмбэрэл,Багабанди,Очирбат нарт олгосноор шагналын нэр хүнд сэвтчихсээн.Яасан гэж,юу бүтээсэн гэж шагнасныг ойлгоход бэрх

0  |  0
гишүүн(202.9.40.116) 2018 оны 11 сарын 06

Байгаа оноогүй шагнал Н.Бага банди

0  |  0
Иргэн(202.9.40.116) 2018 оны 11 сарын 06

Н.БАГАБАНДИАС ИЧИХ ЮМАА

0  |  0
зочин(202.131.7.68) 2018 оны 11 сарын 06

Гончигдорж, Дэмбэрэл, Багабанди нар яасан гэж авсан юм бол? эд нарт өгч байхаар дээр нэр дурдсан хүмүүст өгч байхгүй

0  |  0
irgen(103.57.94.96) 2018 оны 11 сарын 06

N.Enhkhbayar avah yostoi

0  |  0
Top