С.Батболд: Миний нэр хүндэд халдаж, гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

Цахим орчинд яригдаж буй өөртэй нь холбоотой видео бичлэг бий гэх асуудал түгээд буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

Сүүлийн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболд миний нэр хүндэд халдаж, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ. 

Миний бие 1990 оноос ажил, хөдөлмөрийн гараагаа жирийн инженерээс эхэлж, улс эх орон, ард түмний итгэлийг хүлээн, тэдний сонголт, томилолтоор төрийнхөө төлөө шат шатны албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн билээ.

Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа Нийслэлийн Засаг даргаар 2016 оноос томилогдон хотоо хөгжүүлж, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүхий л хүч чадал, боломж бололцоогоо дайчлан ажиллаж байна. Ийнхүү 30 шахам жил төр, нийслэл, ард иргэдийнхээ төлөө ажиллаж ирэхдээ шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримталж, ашиг сонирхлын зөрчил, ёс бус зүйлд автахгүйгээр зүтгэж ирсэн билээ. Гэвч сүүлийн үед миний болон гэр бүлийн, ажил мэргэжлийн минь нэр төрд илтээр халдсан тэвчиж болшгүй зохион байгуулалтай гүтгэлэг хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан албан ёсоор мэдэгдэл хийхэд хүрч байна.

С.Батболд миний бие гурван сайхан хүүхдийнхээ эцэг, 30 жил ханилсан ханийнхаа халамжит хань, нэр төртэй эцэг, эхийнхээ хүү гэдгийг ах дүү, найз нөхөд, ажлын хамт олон төдийгүй сонгогч иргэд мэднэ. Хүн итгэхийн эцэсгүй, санаанд ч багтамгүй гүтгэлэг тарааж буй хүмүүсийг би үр хүүхэдтэй, хань ижилтэй, аав, ээжтэй нэгэн байх гэдэгт итгэж байна. Тэгээд ч тэдний удаа дараагийн гүтгэлэг, өдөөн хатгалагт ач холбогдол өгч байсангүй, гэтэл миний эсрэг үйлдлүүд улам өргөжиж, ажил, албатай минь холбон, хотоос хийж буй ажлуудыг харлуулах, нийгэмд гарч байгаа зайлшгүй шалгаж, тодруулах шаардлагатай мэдээллүүдийн эрчийг сулруулж, уг мэдээлэлд хандсан иргэд, уншигчдын анхаарлыг хотын Захирагч над руу илтээр чиглүүлэх болсныг цааш тэвчих аргагүй боллоо. Энэ бүхний цаана улс төрийн зорилго агуулсан ганц нэг хүний зохион байгуулалттай ажиллагаа байна гэж үзэж байна.

Эдгээр хүмүүс зөвхөн С.Батболд миний төдийгүй, нэг сая 400 мянган оршин суугчтай нийслэл хотын удирдлага, нийслэлд ажиллаж байгаа мянга мянган  төрийн албан хаагчдын хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлэх хор уршгийг дагуулж байна.

Иймд миний бие энэхүү гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан, илт зохион байгуулалттайгаар нийгмийг төөрөгдүүлэх, хувь хүний нэр төрд халдсан,  гэр бүлийн минь нандин холбоо руу илтэд бүдүүлэг давшилж байгаа гүтгэлгийн үйл ажиллагааг цахим орчинд зохион байгуулалтайгаар хийж буй гэм буруутай этгээдүүдийг олж тогтоолгон, нэр төрөө сэргээлгэхээр 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хууль, хяналтын байгууллагад хандсан болно. Миний энэхүү хүсэлтийг хууль, хяналтын байгууллага хуулийн хүрээнд шалгаж, үнэн мөнийг тогтоож, нийт ард иргэдэд бодит үнэнийг мэдээлнэ гэдэгт итгэж байна. Гүтгэлэгт хэмжээ, тэвчээрт хязгаар бий.

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(81.240.82.183) 2018 оны 11 сарын 09

Huvi hunii erh shu de, ter hun homo, lesbi baij bolno. Harin ajlaa sain hiij, aldaa dutagdalgui baih yostoi

0  |  0
Зочин (64.119.25.186) 2018 оны 11 сарын 07

Гомо байлаа гээд яасийн ажилаа сайн хийж бга гэж боддог уг хүнэн төлөв их сайхан хүн шиг санагддаг

0  |  0
Бишээ(128.97.176.201) 2018 оны 11 сарын 06

Төв аймагтаа байсан бол жинхэнэ эр хүн нэртэй явж байх гүй юу. Хот зохисонгүй дээ өөрийгөө тойруулсан эр эм нь мэдэгдэхгүй туслах нэртэй цуслагч нараа халаа ч

0  |  0
aaa(202.21.106.119) 2018 оны 11 сарын 06

Ub hotiig Miee.Enhbold ene 2 l samarch duusaj bn daa.Bat-Ul saihan bolgosong buzarlaad duusaj bn daa

0  |  0
АрдчН-г татан буулга(65.49.68.155) 2018 оны 11 сарын 06

Монгол улсыг хөгжчихвий гээд байнга дарамталж байдаг гадаад улсуудын хорон санааны бай болж, санхүүжүүлэгдэж байдаг АН-н луйварчдыг гэсгээх хэрэгтэй. Зүгээр ажилаа хийж байгаа энгийн хүмүүсийг хүртэл оролдож эхэлж байгаа нь гутамшиг. Бүх муухай арга залиар албан тушаал авах гэж улайрч, луйвар хийдэг ганц шалгарсан нам бол Ардчилсан нам.

0  |  0
Со(202.9.43.120) 2018 оны 11 сарын 06

Бэлгийн цөөнх байх нь хотын дарга хийхэд ямар саад болсын. Ажлаа л сайн хийж байвал болоо юм бишүү

0  |  0
Атаархуу зан хүн(103.14.38.131) 2018 оны 11 сарын 06

Хүнийг сайн яваад атаархаж элдэв гүтгэлэг албаар зохиож гутаах юма. Энэ сөрөг хүчнийхний л хийдэг нөгөө муухай арга бн л да. М.Энхболдыг Хятадын гэж элдвээр гүтгэж төрийн тэргүүнд гарсан шиг л юм болж бн да. АН бол бүхий л муу муухайг хийж чаддаг нам. Сайн юм хийсэн дүр эсгэж ард нь дандаа луйвар хийж байдаг.

0  |  0
fgdgfd(202.55.180.58) 2018 оны 11 сарын 06

UNen geseen. Battai ex survalj gesen. bi ooroo ch xaraagui l dee. Zugeer sonsoxnee xamaatnii batsaaniig shaaltsii geed baisan gesen. barag bair sav amlasiim bishuu. bi tegexeer ni chi tegeeed shaaltschkuu yasiin l gesen. XA XA

0  |  0
Уншигч(112.72.11.120) 2018 оны 11 сарын 06

Энэ малын эмч нөхөр яасан юм бэ?

0  |  0
зочин(202.126.88.35) 2018 оны 11 сарын 05

Цэрэн тэргүүнтэн худалдагдаагүй гэж худлаа сэтэр өөртөө зүүгээл хүний нэр төр үйл хэрэгт хайр гамгүй халдах юм больмоор юм үр хүүхэд гэр орон гээд л бүх л хүн рүү дайрах балай солиотой авгай яавч манай нөгөө алдарт бөхийн хүн

0  |  0
Turkuudiig Mongoloos(66.181.161.114) 2018 оны 11 сарын 05

Batbold bol Gomo yum bna shdee

0  |  0
Bat(174.231.163.71) 2018 оны 11 сарын 05

Hyn doromjiloh ni herees heterlee hil hyazgaar bas bii shyy

0  |  0
Зочин(43.242.243.183) 2018 оны 11 сарын 05

Одоо энэ ЗГ-ыг унагаж энэ хэдэн бөх ,офицерүүдийн хуйвалдааныг зогсоох хэрэгтэй.Соц.ын шударга үед жаахан тааруухан хүүхдүүд цэргийн ерөнхийд ордог бөхчүүд шалгалтандаа тэнцэхгүй цэрэгт явдаг гайгүй барилдаж улсын цол авсныг нь ХААн дээд тэжээдэг түүнээс цааш явдаггүй байлаа даа хөөрхий .Одоо ч толгой дээрээ залаад л алингаа алдаж дээ.

0  |  0
Зочин(43.242.243.183) 2018 оны 11 сарын 05

Энэ бөх улс төрчдийн л хийдэг бүдүүлэгдүү пиар шүү дээ гайхах юмгүй .Одоо удахгүй ажлаас нь чөлөөлнө дөө.Тэгээд наад бөхчүүд чинь ёстой цадахаа мэдэхгүй иднэ дээ.

0  |  0
Зочин(49.0.218.173) 2018 оны 11 сарын 05

Юу гээл өдий насалсан гэр бүл үр хүүхэдтэй нийгэмд байр суурьтай хүн хэрэггүй балай юманд орооцолдохын хүн гүтгэхдээ хэмжээ хязгаартай баймаар юм бүр солиорчжээ хотын дарга хэн болох гээд сонирхоод байгаан болдоо л гэж харж байхаас. Удахгүй сонгууль ч болно бүр солиорцгоох юм байна л даа.

0  |  0
Гомо Насаа (64.119.20.25) 2018 оны 11 сарын 05

Би Гомоо биш гэж хэлээгүй л юм байна, бэлгийн цөөнх байж болно ш дээ ганцхан төрийн ордон байр саванд асуудал болсон Залуу хүмүүсийг уруу татсан бол ёс зүй ярих хэрэгтэй болов уу

0  |  0
Гомо нар зайл(202.126.89.24) 2018 оны 11 сарын 05

Гомо нь үнэн л гээд бгаа юм даа. Олны үг ортой

0  |  0
Иргэн(103.57.95.48) 2018 оны 11 сарын 05

Хүрэосүх, Сумъяабазар та нарын бохир жудаггүй увайгүй явдал хирэас хэтэрлээ?! Наад С.БАТБОЛД чинь та нараас л дээр эх орноо гэсэн сэтгэл, цохилох зүрхтэй хүн?! Эрдэнэтийг луйварчид авсныг тлрүүлсэн эх оронч хүншдээ?! Ажлаа ч сайн хийж байгаа?!

0  |  0
П(64.119.18.100) 2018 оны 11 сарын 05

Тэр гомо бичлэгт баасаа савируулж байдагаа хөхүүлж байгаа бас гүтгэлэг болж байна уу. Тийм бол тэр бичлэг хийж баримтжуулсан гээд байгаа тагнуулынхан тайлбараа хий!

0  |  0
blue(202.179.26.31) 2018 оны 11 сарын 05

ene gomo yasiin

0  |  0
Top