”Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авсан албан тушаалтнуудыг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан дуулиан тасраагүй байхад орон нутгийн албан тушаалтнууд “Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авсан зөрчил илэрчээ. Учир нь Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллах үеэр ийнхүү олон зөрчил илэрсэн байна.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн ИТХ болон сумдын ИТХ болон хурлын тэргүүлэгчид нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж, орон нутгийн татвар, төлбөр хураамжийн хэмжээг сайн дураар тогтоож байгаа зөрчил илэрчээ. Эдгээрээс Эрдэнэцагаан сумын ИТХ-ын хоёр шийдвэр, Наран сумын ИТХ-ын хоёр шийдвэр, Аймгийн ИТХ-ын нэг шийдвэр, ИТХ-ын Тэргүүлэгчдийн долоон шийдвэр байгаа бол хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж, иргэдээс хууль бус төлбөр хураамж авсан зөрчил илэрсэн байна.

Мөнхүү “Сум хөгжүүлэх сан”-гийн чанаргүй зээлийн хэмжээ сум бүрт 30-40 хувьтай, зээлийн хяналтын хороо хяналт тавьж ажилладаггүй, зээлийг зориулалтын бусаар өөрийн хамаарал бүхий этгээдэд олгох тохиолдол илэрсэн гэдгийг мэдээллээ. Тухайлбал, Наран сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, сумын Засаг даргын орлогч нь дүүдээ 20 сая төгрөгийн зээл олгосон. Мөн “Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, төслийн нарийн бичиг нь өөрийн хамаарал бүхий хүнд таван сая төгрөгийн зээл олгосон байсныг тогтоон, зөрчил арилгуулахаар ажиллаж, зарим авлигын шинжтэй үйлдэлд хэрэг бүртгэл явуулан шалгахаар болжээ.

С.Баяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TAH(66.181.183.102) 2018 оны 11 сарын 06

Oron dayar shalgaltaa ehluul,Bayan-Ulgiin darga nar tenderee hurtel buh tuluulugchidduu shagnal meteer ugdug gsn shu, I

0  |  0
зосин(202.9.43.240) 2018 оны 11 сарын 06

Шат шатандаа аймагийнхан аймагтай хувааж идэж сум сумдаа хувааж идэж хөл төлгойгоо алдаж дуусчээ.Засгийн газрын 30-аад сан аймаг орон нутагтаа хэрхэн ажиллуулж байгаад хянали шалгалт аудит оруулж яаралтай цэгцэлмээр юм дандаа төсөв мөнгөө хүрэхгүй алдагдалтай гэдэг их но-той юм энгэж идэж уугаад үе үеийн дарга нар хариуцлага хүоээхгүй Улс орон самарч сүйрүүлдэг байх нь

0  |  0
Top