Зээл авсан гишүүдийн асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдана

2018 оны 11 сарын 05

УИХ-ын Ёс зүйн дэд хороо Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас гишүүд өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан тухай тогтоогдох юм бол хуралдаж, хувь гишүүнд ёс зүйн хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна. Гэхдээ УИХ-аас болон хувь иргэдээс гомдол ирсэн тохиолдолд хуулийн дагуу асуудал шийдэгдэнэ гэдгийг тус хорооны дарга С.Бямбацогт илэрхийлжээ.

Энэ тухайд тэрбээр "Энэ асуудлаар  Ёс зүйн дэд хороо хуралдах ёстой. Гэхдээ одоо Нийслэлийн прокурор, АТГ-аас шалгалт явуулж байгаа. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар Ёс зүйн дэд хороо давхар асуудал үүсгэхгүй. Тэгэхээр үндсэндээ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж дууссаны дараа гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлаар хуралдана. Хууль хяналтын байгууллага шалгаад, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй гэсэн тохиолдолд бид ёс зүйн асуудал ярина” хэмээн тайлбарласан байна.

С.Баяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top